ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Аварга Э.Оюунболдод цагдаагийн дэд хурандаа цол олгов

    Аварга Э.Оюунболд Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны тамирчин бөгөөд түүнийг өчигдөр Цагдаагийн Ерөнхий газрын ёслол хүндэтгэлийн тэнхимд хүлээн авч уулзалт хийсэн бөгөөд цагдаагийн дэд хурандаа цол олголоо. Э.Оюунболд нь 2012 оноос эхлэн “Хүч” спорт хорооны тамирчин болжээ. Энэ жил 26 настай Э.Оюунболд аварга цолыг хамгийн залуудаа авсан бөхийн хоёрт нэрлэж байна. Түүний өмнө 1989 онд 25 насандаа аварга цолонд хүрч байсан Дархан аварга Б.Бат-Эрдэнэ билээ.

    Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадамд Э.Оюунболд түрүүлэхдээ долоогийн даваанд Улсын харцага цолны болзол хангасан Э.Анартай тунаж, давсан юм. Мөн наймын даваанд Улсын арслан Ц.Содномдоржтой тунан давж, есийн даваанд Улсын аварга Н.Батсуурийг даван, Улсын аварга цол хүртсэн.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй