ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Нийслэлийн хөрсний бохирдол арилах уу?

    Байгаль дэлхий өнгөө сольж бидний эх оронд дэлгэр сайхан зуншлага аль хэдийн айлчлан иржээ. Зуншлага бороо хуртай сайхан байх авч байгаль экологийн маань тулгамдсан асуудал хэзээд арилшгүй юм. Ялангуяа нийслэл хот маань өвөл нь орчны бохирдол болон агаарын бохирдолоо хэлэлцсээр, зун нь хөрсний бохирдолдоо санаа зовнисоор байх аж. Улаанбаатар хотын эко орчны тулгамдсан асуудлын нэг бол хөрсний бохирдол буюу экосистемийн бохирдлын асуудал болоод байна. Эдгээр бохирдол нь хүний үйл ажиллагааны нөлөөгөөр байгаль орчин өөрчлөлтөд орж хөрс, ус, агаар мэдэгдэхүйц бохирдож жам ёсны тэнцвэрт байдал алдагдсан төдийгүй эргээд хэвийн байдалдаа орохооргүй болоод байгаа нь харамсалтай.

    Юуны өмнө манай улс 21-р зууны дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн түгээмэл үзэл хандлагад нийцүүлэн байгаль орчин, нийгмийн хөгжлийн тэнцлийг эрэмбэ дараатай хангах замаар эдийн засгаа экологийн баримжаатай хөгжүүлэх, байгаль хамгаалах үндсийг бэхжүүлэхэд чиглэсэн урт хугацааны төрийн цэгцтэй бодлого боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.

    Нийслэл хотод маань нүүрлээд байгаа хөрсний бохирдол гэж юу вэ? “Хөрсний бохирдол гэдэг нь тухайн хөрсний хэвийн үйл ажиллагаа гадны ямар нэгэн нөлөөгөөр байгалийн шинжээ алдах үйл явцыг хэлнэ. Ерөнхийдөө хөрс нь агаарт цацагдсан хорт бодис, утаа тортог, газар дээрх хуурай нойтон хог хаягдлаар бохирддог аж. Ялангуяа хүн, амьтны хатуу ба шингэн хаягдал, ургамлын үлдэгдэл, ахуйн ба үйлдвэрийн бохир ус зэрэг нь бохирдуулагч эх үүсвэр болдог байна”. Мөн иргэд бохирдсон хөрсөнд шууд гар хүрснээр, тухайн хөрснөөс ууршин гарах хорт бодисноос үүдэн амьсгалын замаар халдвар авдаг ажээ. Гэр хороололд амьдардаг иргэд маань бие засахдаа өмссөн гуталтайгаа гэр дотроо явах, бохир гутлаар гишгэсэн шалан дээр хүүхэд нь тоглож байгаад халдвар авах, хоол унд хийхдээ гараа угаахгүй байх, зэргээс халдварт өвчин дамжих эх үүсвэр болдог гэнэ.

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын судалгаанаас үзэхэд бохирдсон хөрсөнд цусан суулга өвчин үүсгэгч нян 25-100, балнадын нян 100-400, саажилтын вирус 100-150 хоног тус бүр хадгалагддаг ба халдвар дамжуулагч хачиг, нохой бөөс, бясаа, шумуул, ялаа үржих таатай орчин болдог байна. Бохирдсон хөрснөөс эвгүй үнэр гарч, индол, хүхэрт устөрөгч, метан зэрэг хорт хий ялгарч агаарыг бохирдуулдаг байна. Түүнчлэн бохирдсон хөрс, усанд халдварт өвчний нян удаан хугацаагаар амьдардаг бөгөөд тухайлбал цусан суулга өвчний үүсгэгч 2-4 сар хадгалагддаг байна. Хөрсний бохирдлыг үүсгэгч хэд хэдэн шалтгаан байдаг ба үүнд хамгийн түгээмэл хүчин зүйл нь:

    ► гэр хороолол юм. Тэр дундаа ил жорлон нь нянгийн бохирдолыг үүсгэж шууд болон агаараар хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Мөн ихэнх айлууд үнсээ зам дээр асгадаг бөгөөд ингэж хаясан үнс нь хөрс, ус болон агаарыг бохирдуулж маш хор уршигтай байдаг.

    ► Арьс, ширний үйлдвэрүүд хүнд металлын бохирдолыг үүсгэдэг. Энэ нь хөрсний гүнийг бохирдуулж улмаар ундны усанд нөлөөлдөг байна. Хамгийн ноцтой нь хүний удамшилд сөргөөр нөлөөлдөг аж.

    ► Авто засварын газрууд ч мөн адил хөрсний бохирдолыг үүсгэдэг гэнэ.

    ► Агаарын бохирдол нь хөрсний бохирдолыг нэмэгдүүлдэг.

    хотынхоо эко орчны тулгамдсан асуудлуудын нэг болох хөрсний бохирдлыг бид арилгаж чадах уу? Хэрэв арилгаж чадахгүй байлаа ч иргэн бүр юуг анхаарах ёстой вэ? Бидний эх оронд хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх хууль, тогтоомж байдаг боловч уг хуулинд хариуцлагын тогтолцоо байдаггүй аж. Мөн хот, суурин газрын хөрсний бохирдолд чиглэсэн зүйл заалт бараг байдаггүй. Тэгэхээр юуны түрүүнд хөрсний бохирдолыг бууруулах, үүнтэй тэмцэх хууль эрх зүйн орчинг бий болгох хэрэгтэй.

    Түүнчлэн Олон нийтийн мэдлэг, мэдээллийг сайжруулах хэрэгтэй бөгөөд иргэд маань хөрсний бохирдлын талаар ямар нэг ойлголтгүй байх шиг. Тиймээс иргэн цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд байгаль орчны бохирдолын талаарх мэдлэгийг зөв олгох шаардлагатай санагдана.

    Нийтлэлч: А.Оюун-Эрдэнэ

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй