ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Зуслангийн айлуудад түргэн хүрэх шинэ аврах ангитай боллоо

     

    Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 74 дүгээр анги нээлтээ хийлээ. Тус анги нь Монгол улсын засгийн газрын 114 тогтоолоор  байгуулагдаж, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт шинэ байртай болжээ.    

    Ингэснээр зуслангийн ногоон бүс  болох Гоодой, Шарга морьт, Баянбулаг, Санзай, Их, Бага баян, Шадивлан, Зуун мод, Майхан толгой, Гүнтийн зуслан болон Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд 55 мянган ард, иргэдэд болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэх боломж бүрдлээ.

    Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа нарын албаны хүмүүс оролцож, ангийн үйл ажиллагаатай танилцлаа гэж нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй