ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Түрүү бөхөд машины оронд дурсгалын цом өгнө

    “Toyoto Sales Mongolia” корпораци нь баяр наадмын комисстой хамтран ажиллаж түрүүлсэн бөхөд ланд круйзер автомашин өгдөг уламжлалтай. Тэгвэл тус компани нь энэ жилээс шагналын сангаа өөрчилж  дурсгалын цом өгөхөөр болсон байна. Дурсгалын цом нь  60 кг жинтэй, цутгамал мөнгийг дөрвөн хүчтэн бүхий цэвэр алтаар чимэглэсэн, улаан хас, ногоон хаш, гартаам, номин шигтгээтэй, гантиг чулуун суурьтай, Батноров хийцийн арга барилаар урласан цор ганц юм. Түрүү бөхийн энэхүү шагналыг 13-нд Уяачдын наадам дээр гардуулахаар болжээ. Мөн компанийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд 150 унаач хүүхдэд стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцас өгнө хэмээн мэдэгдлээ.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй