ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Жүдогийн бөх Б.Баасанжаргал хүрэл медаль хүртлээ

    Италийн Наполи хотод Дэлхийн оюутны спортын зуны “Уинверсиад” XXX наадам болж байна. Өнгөрөгч амралтын өдрүүдэд жүдо бөхийн тэмцээн болж, 55 орны баг тамирчид оролцлоо. Манай улсаас 12 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсон бөгөөд жүдо бөхийн тамирчин нэг хүрэл, шагналт байранд гурван тамирчин орсноор багийн дүнгээр 15-р байр эзэлжээ.

    Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Баасанжаргал нийт зургаан барилдаан хийж, таван ялалт, нэг ялагдал авснаар хүрэл медаль хүртэв.  Азийн аварга Ц.Цогтбаатар шагналт тавдугаар байр эзлэсэн байна. “Универсиад”-ад Монголын баг тамирчид долоон төрлөөр  (жүдо, таэквондо, буудлага, байт харваа, усанд сэлэлт, теннис, ширээний теннис) оролцож байгаагаас одоогийн байдлаар нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар 118 орноос 32-р байрт бичигдэж байна.  Дэлхийн оюутны спортын зуны “Уинверсиад” XXX наадам долдугаар сарын 14-д өндөрлөнө. 

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй