ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Үерт автсан Эрхүү мужийн иргэдэд Монголчууд тусалж байна

    ОХУ-ын Эрхүү муж орчимд зургаадугаар сарын 25-наас эхлэн орсон хүчтэй аадар борооны улмаас  55 тосгон, суурин газар үерт автаж их хэмжээний хохирол учирчээ. 4200 гаруй айл үерт нэрвэгдэн, 1200 байшин, 13 гүүр нурсан байна. Иймээс Ерөнхийлөгчийн тамгын газар, “Гадаадад төгсөгч залуучуудын зөвлөл” ТББ-аас хандивын аян өрнүүллээ.  

    ОХУ-ын Эрхүү мужийн үерт өртсөн өрхүүдээс 100 хүүхдийг Монгол улсад ирүүлэн, энэ сарын 15–25-нд д хүүхдийн зусланд үнэ төлбөргүй амраах (Одоогийн байдлаар ОУХНайрамдал цогцолбор, Эрдэнэт хотын Найрамдлын Эрдэнэс зуслангуудад амраахаар төлөвлөсөн)

    Зусланд амрах эрхийн бичигт нийт 30 сая төгрөг (1 хүүхэд – 300’000₮) шаардлагатай.. Хүүхдүүдийн тээврийн асуудлыг Монголын Төмөр Зам болон агаарын тээврийн компаниудтай ярилцаж байна. 

    Эрхүү мужид тохиолдсон гамшгийн тусламжид манай аж ахуй нэгжүүд дараах байдлаар хандив өгчээ;

    “Bodios cashmere” 50 ширхэг хөнжил, нийт үнэ 5,530,000 төгрөг, 

    “Сноу филдс” 120 ширхэг, нийт 4,802,000 төгрөгийн ноос, ноолууран хувцас,

    “Хос аз” компани 50 ширхэг хүүхдийн гутал,

    “Бэст шүүз” компани 41 ширхэг том хүний гутал,

    “Хас гутал” компани 12 ширхэг гутал,

    "Говь" ХК,

    "ТЕСО" корпораци,

    "Монгол Ноос",

    "CИЛПРО ХӨДӨЛМӨР ХАМГААЛАЛ" ХХК,

    "САМО" ХХК болон бусад албан байгууллага хувь хүмүүс

    10’000 гаруй иргэн үерийн улмаас хохирол амсаад байгаагаас 2300 орчим хүүхдүүд юм. Мөн олон хүн амиа алдан, алга болжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй