ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүнд өвчтэй хоёр хүүхдэд зориулсан хандивын тоглолт болно

    “Монголиан Нью Прожект” ХХК, “Голд майнд медиа групп” хамтран олон нийтийн анхаарлын төвд байгаа хүнд өвчин зовлонд нэрвэгдсэн Б. Амингэрэл, Т.Есөн-Эрдэнэ нарын хагалгаа, эмчилгээнд зориулан “СЭТГЭЛ ХАЙРЫГ ТҮГЭЭЕ” хандивын тоглолтыг өнөөдөр 19 цагаас UB PALACE концертын их танхимд зохион байгуулна.

    Уг хандивын тоглолтод МУГЖ Н.Чулуунхүү, Ж.Уранчимэг, Э.Бүрнээбаяр, МУСТА П.Жимсээ, А.Түмэн-Өлзий, Н.Мөнхбаяр, Б. Одончимэг СТА, С. Баттулга, Б. Эрдэнэхүү, Алтанзул, Г. Гүрбадам, Ш.Өлзийбаяр, Загараа, Шагдар, Сэрсэндэмид, Баярт /Харш/, А. Мөнгөншагай /3н бүдүүн хамтлаг/, Заяа /Нэгэн Зүгт хамтлаг/, Б. Монголхүү /Монгол улсын филармони/, Лодко, В. Уранчимэг Voice of Mongolia, Motive хамтлаг, Колн хамтлаг зэрэг уран бүтээлчид ая дуугаа өргөх юм.

    – Батмөнхийн Амингэрэл нь 7 сартай бөгөөд цөсний замын төрөлхийн битүүрэлтийн улмаас нэг сар 15 хоногтойдоо хагалгаанд орж цөсөө авахуулсан боловч элэгний хатуурал үүсч яаралтай элэг шилжүүлэн суулгах мэс засалд орох шаардлагатай болоод байна. Одоогоор Б.Амингэрэл нь Солонгос улсын “Сиберант” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тус эмнэлэгтээ хагалгаанд ороход 200 сая вон буюу 440 сая төгрөг шаардлагатай байгаа бөгөөд 07.11-ний өдөр маш яаралтай хагалгаанд орохгүй бол цаашид амьдрах боломжгүй болоод байна.

    – Тэмүүжин овогтой Есөн-Эрдэнэ нь одоо 5 сартай. Төрсний дараа 28 хоногтойд нь ЗҮРХНИЙ төрөлхийн гажиг, ховдол хоорондын таславчийн том цоорхойтой хоёр гол судас баруун ховдлоос солигдож гарсан зүрх нь 1,3 сантметр цоорхойтой гэсэн онош тогтоогдсон. 2-3 удаагийн мэс засалд яаралтай орох шаардлагатай боловч уг хагалгааг Монголд хийх боломжгүй гэх хариуг авчээ. Одоогоор Солонгос улсын хагалгааны зардалд 140 сая вон буюу монгол төгрөгөөр 322 сая төгрөг болно гэсэн хариу иржээ. Маш яаралтай мэс засал хийлгэхгүй бол хугацаа алдах тусам эрсдэлтэй гэсэн эмч нарын хариу ирээд байна.

    Хандивын данс:

    – Б.Амингэрэл охин
    Хаан банк:5447409951, Төрийн банк:100900193928,IBK:679-012945-01-010

    – Т.Есөн-Эрдэнэ хүү
    Хаан банк: 5015301245, Хас банк: 5000853801, Төрийн банк: 108600050842

    Билетийн үнэ: 20.000 төгрөг

    Хандивын тоглолтын билетийг 9603-5655, 9988-0597  дугаар луу залгаж үнэгүй хүргүүлж авна уу.

    Тоглолтод сайхан сэтгэлт Монголчууд түмнээ өргөнөөр хүрэлцэн ирж сэтгэлийн хандив өргөхийг чин сэтгэлээс уриалж байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй