ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүүхдэд ээлтэй цэцэг бол Зузаахай

    Зузаахай бол хүүхдэд ээлтэй цэцэг тул хүүхдийн өрөө, цэцэрлэг, сургуульд ургуулахад хамгийн тохиромжтой юм. Зузаахай нь олон наст тасалгааны ургамал бөгөөд удаан цэцэглэдэг олон өнгийн цэцгээрээ гэрт үзэмж нэмдэг билээ. Энэ цэцэг нь ургахдаа амархан, арчилгаа багатай бөгөөд хангалттай гэрэлтэй байрлуулахад тохиромжтой. Гэхдээ ид зуны үед хэт наранд удаан байлгавал навч улайж түлэгддэг гэдгийг анхаараарай. Харин гэрэл дутвал иш нь сунаж ургадаг аж.

    Ус харьцангуй бага шаарддаг ба кактус, шүүслэг ургамлуудын адил навч ишиндээ усыг их хэмжээгээр нөөцөлсөн байдаг байна. Мөн хоёр усалгааны хооронд хөрсний өнгөн хэсэг хатсаны дараа усалгааг хийгээрэй. Навчинд алсаас шүршиж чийг өгч болох ч нойтон алчуураар үрж арчиж болохгүй ба усалгааны дараа сууринд тунасан илүүдэл усыг дор бүр нь асгах хэрэгтэй.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй