ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Амь сахигч сүүдэр

    Ай хань минь, сүүн дэр минь

    Аялага намуухнаар мөрийг минь гэрэлтүүлэх

    Алс цагийн цагаан сүүдэр минь

    Эвий миний сүүдэр минь

    Энэлэнт цаг хугацаанд ч намайг гээхгүй

    Энэ амьдралын ганц түшиг минь

    Шармал нарны түмэн тоосыг цуглуулж хүчээ сэлбэсэн болохоороо

    Шантрашгүй байдаг чи

    Гал гэрлийн илч дотор чинь оршдогтоо

    Гандашгүй чи минь

    Салхитай өдрийн дарцаг шиг дэрвэж явахад

    Сэтгэлээ төвшитгө гэх шиг

    Сунаж мөргөсөн

    Бод биеийн

    Боорчоос ч үнэнч сүүдэр минь

    Бодол давж одсон дээдсийн

    Билигт сахиусыг агуулсан

    Босоо цагаан сүүдэр минь ээ . Ш.Лхамноржмаа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй