ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Аялал зугаалгаар явахдаа нарны тосоо заавал түрхээрэй

    Агаар салхинд гарах, хөдөө аялал зугаалгаар явахад бэлэн үү? Хамгийн түрүүнд авч явах зүйлсийн маань нэг яах аргагүй нарнаас хамгаалах тос билээ. Тэгвэл нарны тосон дээр байдаг тэмдэглэгээг сайтар судалж байгаад хэрэглэх нь зүйтэй. Нарны тосон дээр байдаг SPF15, SPF20, SPF30, SPF50 гэх тэмдэглэгээний “SPF” гэх үг нь “Sun Protection Factor” үгний товчлол бөгөөд нарнаас хамгаалах хүчин зүйл гэсэн утгатай. Дийлэнхи нарны тос UVB төрлийн хэт ягаан туяанаас хамгаалах зориулалттай ба SPF15 гэсэн тэмдэглэгээтэй юм. Ийм нарнаас хамгаалах тос нь түлэгдэлт, үрчлээ болон толбо үүсэхээс нэгэн зэрэг хамгаалах боломжгүй байдаг аж. Тэгвэл SPF тэмдэглэгээтэй тоснууд хэр хугацаагаар хамгаалах вэ? SPF15- нарнаас 3-4 цаг хамгаалдаг бол SPF25- 4-6 цаг хамгаална.

    SPF30- наранд 6-8 цаг байхад айлтгүй. Харин SPF50-нарнаас 9-11 цаг хамгаалах чадвартай аж. Мөн SPF15 нь UVB туяанаас 93 хувь, SPF20 болон SPF30 нарны хорт туяанаас 97 хувь, SPF50 нь 99 хувь хамгаалдаг байна. Таны арьс нарны гэрэлд хэт мэдрэмтгий бол нарны тосны өндөр хувьтайг нь авах зүйтэй. SPF-ийн тоо өндөр байх тусам хамгаалах цаг нь удаан байх авч үүнийгээ дагаад арьсанд үзүүлэх хорт нөлөө ч бас ихэсдэг гэдгийг санах хэрэгтэй юм шүү. Зарим тосны заавар дээр РА гэж бичсэн байдаг. SPF, PA гэсэн хоёр тэмдэглэгээ аль аль нь нарны хэт ягаан туяанаас хамгаална гэсэн үг. РА+ тэмдэгтэй байвал дөрөв, РА++ байвал найман цаг хамгаалах үйлчилгээтэй юм.

    Нарнаас хамгаалах тос нь хэдэн төрөл бий

    Нарны тос нь дотроо хэд хэдэн төрөл бөгөөд өөрийн арьсанд тохирсон тос хэрэглээрэй. Хуурай арьстай бол нарнаас хамгаалах лосьон хэрэглэх нь зөв. Хэрэв таны арьс тослог эсвэл батга гардаг бол спиртэнд суурилсан тосыг түрхэнэ. Харин та мэдрэмтгий арьстай бол спиртэнд суурилсан тос, найрлагад нь химийн бодис их орсон тос хэрэглэж болохгүй гэдгийг анхаар. Та цэвэр агаарт удаан хугацаагаар амарч, гол цөөрөмд орох шаардлагатай бол усны хамгаалалттай нарны тосыг хэрэглэх хэрэгтэй. Ийм тос нь "Water resistant" болон "very water resistant" гэсэн тэмдэглэгээтэй юм байна

    Хүүхдүүдэд ч нарны тос их хэрэгтэй

    Бага насны хүүхэд гэлтгүй зургаан сартайгаас дээш бүх хүүхдүүд нарнаас хамгаалах тос хэрэглэх нь зүйтэй. Бага насны хүүхэд наранд түлэгдэх нь нас нэмэгдэх тусам арьсны хорт хавдар үүсэх эрсдлийг бий болгодог байна. Хэт ягаан туяаны хэмжээ хамгийн их байдаг өдрийн цагаар хүүхдээ гадагш гаргахаас зайлсхийгээрэй. Хүүхдийн арьс нарны шууд тусгалаас болж хурдан гэмтдэг тул хамгаалах тос түрхэхээ битгий мартаарай.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй