ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Үндэсний хэв маяг харуулсан “Legend Show” болно

    Монголын үндэсний уламжлалт өв соёлыг соёл урлагаар дамжуулан олон улсад таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Legend Show”-г ирэх сард хийхээр болжээ. Тус шоу нь Монголын язгуур урлаг, нүүдэлчин сэтгэлгээний илэрхийлэл, шинэ хөгжим, модерн баллет, тайз дэлгэц хосолсон энтертайнмент тайзны бүтээл бөгөөд төсөл нь 2018 оноос хэрэгжиж эхэслэн байна. Шоуны Ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллаж байгаа юм.

    Мөн МУГЖ Б.Мөнхбаатар болон уртын дуучин Д.Үүрийнтуяа, Д.Жавхаасайхан, хөөмийч Ж. Мэндбаяр, Номадик балет продакшны балетын жүжигчин, ХЦДБЭЧ-ийн бүжигчид, “Enkhe boys” циркийн нугараач ба акробатчид гэх мэт нийт 120 гаруй мэргэжлийн уран бүээлчид оролцох гэнэ. Уг тоглолтын бүх хувцас, тайзны чимэглэл зэргийг шинээр хийсэн нь бусад тоглолтуудаас онцгой. “Legend” шоу нь долдугаар сарын 7-12-ны өдрүүдэд 19:00 цагаас “Corporate Hotel and Convention Centre”-ийн концертын их танхимд болох аж.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй