ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Оюутны номын сан байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурлаа

    Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ сарын 26-нд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Штефан Дуппел, болон тус улсын Сэргээн босголт банкны суурин төлөөлөгч Петар Георгиев нартай боловсролын салбарын хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зуржээ. Герман Улсын 7.0 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр Монгол-Германы хамтарсан Ашигт малтмалын технологийн их сургуулийн хотхонд 7 төрлийн лаборатори бүхий 3,500 м.кв талбайтай сургалт, судалгааны барилга болон 800 м.кв талбайтай, иж бүрэн тохижуулсан номын сангийн барилга барихаар төлөвлөсөн аж.

    Төсөл хэрэгжиснээр уул уурхай, боловсруулах үйлдвэрийн салбарт шаардлагатай чанартай боловсон хүчинг бэлтгэхэд үр өгөөжөө өгнө гэж талууд үзэж байгаа юм. Энэхүү төслийн санхүүжилтийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын төрийн өмчит банк болох Сэргээн босголтын зээлийн банкаар дамжуулан олгох бөгөөд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хэрэгжилтийг хариуцан ажиллана. Гарын үсэг зурах ёслолд БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Нансалмаа нар оролцлоо.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй