ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    АНУ-ын Мичиганы сүлд модны ферм цэргүүд болон тэдний гэр бүлд 600 гаруй сүлд мод бэлэглэв

    АНУ-ын Мичиган хотод  хөдөө аж ахуйн  үйл ажиллагаа эрхэлдэг фермүүд олон байдаг. Тэр дундаа Гоблес мужийн Вамхофф  цэцэрлэгт хүрээлэнгийн фермийн зүгээс  зулсан сарын шинэхэн модод, мөн зулзаган мод, гацуурыг худалдаанд гаргаж байгаагаа зарласан байна . Уг фермийн зүгээс  Христийн Мэндэлсний Баярт зориулан 600 сүлд  моддыг олон зуун километрийн зайд  байх цэргийн гэр бүлд илгээхээр болжээ. Учир нь энэ гайхалтай баяр наадмын өдрүүдэд цэргийхэн болоод тэдний гэр бүл бие биетэйгээ хамт байдаггүй хол зайд баярыг ёс төдий өнгөрөөдөг болохыг Вамхофф фермийн зүгээс олж харсан нь энэ юм.

    Энэ үйл явдал нь "Цэрэгт зориулсан мод" хөтөлбөрөөр хэрэгжиж байгааг хэвлэлийн бага хурлын үеэр цэцэрлэгийн ерөнхийлөгч Дан Вамхофф хэлсэн байна.Түүнчлэн тэрээр "Энэ бол 2005 оноос хойш болж  байгаа үйл явдал . Бид цааш цаашдаа өргөн цар хүрээнд энэ хөтөлбөрөө хэрэгжүүлэх болно "хэмээн хэлжээ.  Гацуур мод худалдаалагдаж буй тэрхүү  талбайд бусад фермүүд ч мөн   Вамхофф фермд мод авчирч өгөхөөр болсон байна.

    "Христийн Мэндэлсний Баярын үеэр тэдэнд ямар нэг эерэг зүйл өгөхийн тулд бид өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа нь надад маш чухал юм". "Тэдгээр цэргүүд энгийн хүмүүсийн төлөө  олонхи  нь гэр бүлээсээ хол байж ,өөрсдийгөө золиосолдог гэдгийг би мэднэ." гэж Вамхофф хэлэв

    Өмнөх 2017 онд Христийн Мэндэлсний Баярын Сан нь "Цэргийн Мод" хөтөлбөртэй хамтран 17,000 гаруй Баярын сүлд модыг улс даяар 70 цэргийн баазад хүргэжээ.

    Эх сурвалж : foxnews.com

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй