ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    7 НАСТАЙ ХҮҮ YOUTUBE ХУУДСАНД ВИДЕО ОРУУЛАН, 22 САЯ АМЕРИК ДОЛЛАРЫН АШИГ ОЛЖЭЭ

    Долоон настай Райан хүү YouTube сувгаас хамгийн их ашиг олсон хүмүүсийн жагсаалтыг тэргүүлжээ. Форбес сэтгүүлээс гаргасан жагсаалтаас харахад "Ryan toys review" сувгийг хөтлөн явуулдаг Райан хүү энэ жил 22 сая америк долларын ашиг олсон байна .
    Түүний хамгийн сүүлд оруулсан бичлэг болох “Blue giant mystery egg” бичлэгийг 1 сая гаруй хүн үзсэн байна. Агент, татвар, бусад төрлийн хураамжуудыг оролцуулалгүйгээр Райаны нийт орлогыг тооцож үзэхэд өнгөрсөн оныхоос даруй 2 дахин нэмэгджээ.

    Райан хүү тоглоомын төв, хүүхдэд зориулагдсан бүх төрлийн тоглоомыг туршиж тоглож үздэг. Заримдаа аав, эсвэл ээж нь хамтдаа туршилт хийж тухайн тоглоом ямар байгааг ярилцдаг байна.

    Хүүгийн эцэг эх YouTube сувгаас олсон ашгийнх нь 15 хувийг Райаны нэр дээр банкинд хадгаламж нээн хийдэг байна. Ингэснээр Райан хүү  насанд хүрэхээрээ хадгаламжин дахь мөнгөө бүрэн зарцуулах эрхтэй болно гэж сэтгүүлчдэд тайлбарлажээ. Райаны ихэр дүүс нь ч мөн Ryan`s Family Review гэх сувгаар шинэ тоглоом туршиж байгаа бичлэг болон бусад хөгжилтэй бичлэгүүд хийж цацдаг гэнэ.

    Райан тоес рэвиев сувгийг хүүгийн эцэг эх 2015 оны 3-р сард нээсэн нь өдгөө 26 тэрбум үзэгчтэй  мөн 17.3 сая дагагчтай болжээ.

    Форбес сэтгүүлийнхэн Райаны олсон 22 сая америк долларын ашгийн ердөө 1 саяыг видеогоос өмнө үзүүлсэн зар сурталчилгаанаас гаргаж авсан  байна.  Үлдсэн хэсэг мөнгийг нь ивээн тэтгэгч байгууллагууд болох тоглоом үйлдвэрлэгчдээс ирсэн гэжээ. Райан хүүгийн суваг маш амжилттай байгаа төдийгүй ирэх жил ашиг орлого нь улам нэмэгдэнэ гэж Форбесийн шинжээчид таамаглаж байгаа гэнэ.

    Эх сурвалж: BBC 

    А.Цацралтөгс

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй