ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    2018 оны цаг уурын тайлангаар энэ жил дэлхийн хамгийн дулаан жилүүдийн нэг болжээ

    Дэлхийн Цаг уурын байгууллагын гаргасан тайлангаар 2018 он хамгийн дулаан жилүүдийн нэг болж байна.

    Урт хугацаанд ажиглагдаж буй дулаарлалын хандлага өнгөрч буй онд ч үргэлжилж, 2018 он ажиглалтын бүх түүхэн дэх дөрөвт бичигдэхээр дулаан жил болж байна. Оны эхний арван сард дэлхийн дундаж хэм XX зууны эхэн буюу аж үйлдвэржилтийн эрин үеэс 1°C орчмоор дээгүүр байгаа нь ажиглагджээ.

    Энэ онд Арктикийн мөсний талбай ч дундаж түвшнээс хамаагүй бага байжээ. Харин халуун орны далайн салхи, шуурганы тоо ердийнхөөс их байж, Европ, зүүн Австрали, Уругвай, Аргентин, Япон, Өмнөд Солонгос, Алжир, Оман улсууд ган гачигт нэрвэгдсэн бол Скандинавын орнууд, Грек, Канад, АНУ-ын Калифорни мужид өргөн цар хүрээтэй ой хээрийн түймэрт өртжээ.

    Эх сурвалж: CNN

    А.Цацралтөгс 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй