ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Машинаа зогсоолд зөв байрлуулах нь

    Чадварлаг жолоочийг хэд хэдэн шалгуураар тодорхойлдог. Нэгдүгээрт, жолооны ард суугаад өөрөө л явж байвал бусад нь хамаагүй гэж боддоггүй. Хоёрдугаарт, машинаа зогсоолд зөв тавьж чаддаг хүнийг хэлнэ. Бид хүний биеэ зөв авч явах соёлыг тэр дор нь засна гэдэг амаргүй, харин зогсоолд машинаа зөв тавьж сургаж чадах болов уу. Түүнээс гадна машинаа зогсоолд зөв тавьж сурахад хэдхэн л дүрэм баримтлахад хангалттай шүү дээ. Машинаа зай багатай зогсоолд хэрхэн байрлуулахаа мэдэхгүй эргэлзэж зогсоо жолооч нар хэрвээ тоондоо сайн бол дараах томьёо зөв байрлуулахад туслах юм, өөрөөр хэлбэл машин тавихад хангалттай зай байгаа эсэхийг гаргаж ирэхэд тусална.


    R – таны тээврийн хэрэгслийн эргэлтийн радиус, I – дугуйн бааз (автомашины хойд болон урд тэнхлэг хоорондын зай), к – урд дугуйны төвөөс машины хамар хоорондын зай, w – ард нь зогсоолд орох гэж байгаа машины өргөн. Эсвэл та дараах төлөвлөгөөг шууд хэрэгжүүлж болно. Ухрахын камертай машиныг зогсоолд тавихад ямар ч төвөг байхгүй нь үнэн. Хэрвээ ийм камер байхгүй бол хажуу толиндоо хараад ур чадвараа гаргахаас өөр арга үлдэхгүй.



     Бусдын машиныг зурчихгүйхан шиг машинаа зогсоолд зөв тавьж сурах зөвлөмжтэй танилцана уу.

    1. Машинаа тавих зогсоол дээр ирээд бага зэрэг урагшилж зогсоно. Таны хойд дугуй урд зогсож байгаа машины арын гупертэй харалдаа байх ёстой. Жолооны хүрдээ замын хашлага руу тултал дараарай.

    2. Арын дугуйны төв хэсэг урд зогсож байгаа машины ойр байгаа өнцөгтэй зэрэгцэж очтол ухарсаар байна. Одоо жолооны хүрдээ тэгшлээд арагш үргэлжлүүлэн ухраарай.

    3. Хойд талын дугуй урд зогсож байгаа машины арын хэсэгтэй зэрэгцээд очингуут жолооны хүрдээ нөгөө тийш нь дарна.

    4. Хэрвээ та төлөвлөгөө ёсоор явж чадсан бол – машинаа унтраагаад хаалгаа хааж машинаасаа гараарай. Дохиоллоо асаахаа мартаж болохгүй. Ингээд өөрийнхөө хийсэн ажлынхаа үр дүнг харж баясаарай.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй