ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    МИШЕЛЬ ОБАМА ӨӨРИЙН НАМТАР ТҮҮХИЙН ТАЛААР БИЧСЭН НОМ ГАРГАЖЭЭ

    МИШЕЛЬ ОБАМА ӨӨРИЙН НАМТАР ТҮҮХИЙН ТАЛААР БИЧСЭН НОМ ГАРГАЖЭЭ

    АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама өөрийн намтар түүхийн талаар бичсэн “Becoming” номоо сурталчилж, аялахаар болсон байна. Тэрбээр 11 дүгээр сарын 13-нд төрсөн нутаг Чикаго хотын “United Center” төвд номын танилцуулгаа хийх товложээ. Номоо сурталчлах түүний аялал 12 дугаар сарын 17-нд Даллас хотод дуусах юм байна. М.Обама уг аялалынхаа хүрээнд Нью-Йорк, Денвер, Лос-Анжелес зэрэг хотоор зочлох юм байна. АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама болон түүний эхнэр Мишель Обама нар тус тусын намтар номоо бичих тухай олон сая долларын гэрээг “Crown” компанитай байгуулсан байна.

    Инстаграм “Эцэг эхчүүдийн хөтөч”-ийг бүтээжээ Инстаграмаас өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулж “Эцэг эхчүүдийн хөтөч”-ийг бүтээжээ.

    Энэ нь тухайн эцэг эх хүүхдээ хянаж байх, тэдний хувийн аюулгүй байдал болон бусадтай тогтоож байгаа харилцаа холбоо, өдөрт хэдэн цагийг инстаграм ашиглахад зарцуулдаг зэрэг мэдээллийг олж авахад туслах юм байна “Бид үүнд инстаграмын талаарх энгийн ойлголт, түүний доторх цэсүүдийг хэрхэн ашиглах гэх мэт мэдээллүүдийг багтааснаас гадна эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүдтэйгээ инстаграмын талаар нээлттэй яриа өрнүүлэхэд тусалж болох арга хэлбэрүүдийн тухай асуудлыг ч хөндсөн” хэмээн инстаграмын үйл ажиллагаа хариуцсан захирал Марн Левайн хэлжээ.

    ХӨДӨЛГӨӨНТ СҮМ БАЙГУУЛЖЭЭ

    Токио-2020” зуны олимпийн наадмыг зорин ирэх лалын шашинтай зочдод зориулж Токио хотын спорт, соёл, урлагийн компани хөдөлгөөнт сүм байгуулжээ. "2020 онд зуны олимпийн наадамд оролцох, үзэхээр ирэх лалын шашинтай зочдод одоо байгаа сүмүүд хүрэлцэхгүй байж магадгүй юм. Үүнтэй холбогдуулан манай компани лалын шашинтнуудыг мөргөл үйлдэх боломжоор хангах зорилгоор Олимпийн наадам болж байгаа газруудад байрлуулах боломжтой хөдөлгөөнт сүм байгуулсан" гэж “Yasu Project” компанийн гүйцэтгэх захирал Ясухару Иноуэ хэлсэн байна. Мөн тэрбээр, "Япон бол зочломтгой улс. Энэ нөхөрсөг чанараа бид ийм байдлаар лалын шашинтнуудтай хуваалцахыг хүссэн" хэмээн тайлбарлажээ

    Эзэн хаан Акихито цагаан будаагаа хураалаа

    Японы Эзэн хаан Акихито 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хаан ширээнээсээ буух бөгөөд тэрбээр энэ жил өөрийн гараар тарьсан цагаан будаагаа сүүлийн удаагаа хураан авч байгаа ажээ.Акихитогийн хаан аав Шова Япон орны тариаланчдын хөлс хөдөлмөрийг үнэлж сайшаах зорилгоор ордны хэсэгхэн газарт хувиараа будаа тариалдаг байжээ. Хожим нь Эзэн хаан Акихито аавынхаа энэхүү дадлыг үргэлжлүүлэх болсон. Эзэн хаан Акихито өнгөрсөн тавдугаар сард өөрийн гараар тарьсан 100 гаруй цагаан будааны тутаргыг хянуур тайран хураан авчээ. Нихонмасари энгийн цагаан будааны сорт болон Мангецумочи зэрэг цавуулгаар их сортын будаа хураан авчээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй