ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Тавт Вакциныг заавал тариулах хэрэгтэй юу?

    Вакцин бол орчин үеийн анагаах ухааны гайхамшиг амжилт юм.Сүүлийн 50 жилд Вакцин ямар ч эм, ямар ч хагалгаанаас илүү олон хүний амь насыг аварсан гэж үздэг.Дэлхий дээр жил бүр 1 сая гаруй хүүхдийн амь насыг аварч байдаг гэсэн тооцоо бий. Хэрэв анагаах ухаан ДОХ, хумхаа, С гепатит,бэлгийн замаар дамжих халдваруудын эсрэг вакцин гаргаж авч чадвал жилд 10 сая хүний амь насыг аврах болно.

    Манай улсад булчинд тарьж хэрэглэж буй тавт вакцин нь сахуу,хөхүүл ханиад,татран,B гепатит,Хемофилюс инфлуэнза B-гийн вакцин юм.

    Сахуу нь хамар залгиурын нянгийн шалтгаантай маш хүнд өвчин бөгөөд эдгээр эрхтэний салст бүрхүүл зузаан саарал өнгөрөөр хучигдан амьсгалахад хүндрэлтэй болж залгиж чадахгүйд хүрдэг ба өндөр халуурах шинжтэй хавсарна.Зүрх гэмтсэний улмаас нас барах эрсдэлтэй.

    Хөхүүл ханиад нь ихэвчлэн 1-ээс доош насныхан өвчилдөг, нянгаар үүсгэгддэг,амьсгалын замын халдварт өвчин юм. Хүүхэд маш их зовиуртай, зогсоо зайгүй шахам хуурай ханиалгах ба үүнээсээ болж огиж бөөлжиж,хөхөрч улмаар туйлдаж ядардаг. Маш хүчтэй хөхүүлж ханиаснаас хавирга хугарах,ивэрхий үүсэх,татах улмаар тархи гэмтэх хүндрэл ч гарч болно.

    Татран нь нянгийн шалтгаантай маш хүнд эмгэг бөгөөд мэдрэлийн тогтолцоог гэмтээж таталт өгөх шинжээр илэрнэ. Чих /уруул/хамар/хүйс цоолох,шивээс хийлгэх,түлэгдэл, мэс заслын шарх, амьтанд хазуулах, гэмтэл авах үед татрангийн халдвар авах эрсдэлтэй. Хөхүүл, бага насны хүүхэд энэхүү өвчнөөр өвчлөх нь тархийг гэмтээж улмаар үхэлд хүргэнэ. Энэхүү амь насанд аюултай өвчнийг одоогоор анагаах арга байхгүй байгаа бөгөөд зөвхөн шинж тэмдгийн эмчилгээ (таталт тавиулах, халуун бууруулах гэх мэт) хийдэг.

    Дээрх 3 өвчин хөгжиж буй орнуудад байсаар байгаа бөгөөд вакцинжуулалтын ачаар сүүлийн 20 орчим жилд манай оронд тохиолдохоо огт больсон тул залуу ээжүүд үзээгүй, төсөөлөх ч үгүй нь аргагүй юм.Харин олон жил ажилласан ахмад хүүхдийн эмч нар эдгээр халдварт өвчнөөр олон хүүхдүүд хэрхэн нас барж, насаараа тахир дутуу болж байсныг хэзээ ч мартахгүй.

    B гепатит – вирусын шалтгаантай элэгний үрэвсэл нь архагших,элэг хатуурах, элэгний хорт хавдар, элэгний дутагдалд хүргэж болзошгүй хүнд өвчин гэдгийг бид сайн мэднэ.

    Хемофилюс инфлуэнза B нь 5-аас доош насныханд менингит, уушгины хатгалгаа, чихний халдвар, ясны идээт үрэвсэл (остеомиелит) үүсгэдэг нян юм.

    Өнөөдрийн байдлаар анагаах ухаанд 100%-ийн найдвартай, 100%-ийн аюулгүй ямар ч эм бэлдмэл, хагалгаа, вакцин байхгүй байна.

    Үүний адил Тавт вакцины элбэг тохиолддог дашрамын нөлөөнд халуурах, тарьсан газар хавдаж өвдөх (4 хүүхэд тутмын 1), хөхөндөө муудах (10 хүүхэд тутмын 1), бөөлжих (50 хүүхэд тутмын 1), шинжүүд орох ба харин ховор тохиолдох шинжүүд нь татах (14000 хүүхэд тутмын 1), маш ховор тохиолдох урвалд байнга татах үүнээсээ тархи эргэшгүй гэмтэх, маш хүнд харшлын урвал (1 сая хүүхдэд 1-ээс ховор) орно.

    Тавт вакцин тариулаад маш хүнд харшлын урвал өгч байсан эсвэл 7 хоногийн дотор тархи, мэдрэлийн тогтолцооны эмгэг илэрсэн бол дараагийн тунгуудыг тариулах ёсгүйг анхаарах хэрэгтэй.

    Эх Сурвалж: Zint clinic

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй