ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    2018 оны дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 10 эмэгтэй

    Энэ жагсаалтад багтсан бүсгүй болгон өөрийн ажилладаг салбартаа тэргүүлсэн, хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд юм.

    1. Дипика Падуконе

    Дипика Падуконе бол дэлхийн хамгийн өндөр цалинтай жүжигчдийн нэг. Тэрбээр “Bajirao Mastani”, “Piku” болон бусад кинонуудад гайхалтай дүрүүдийг бүтээж чадсан. Анхны Холливудын кино нь “xXx: Return of Xander Cage” байсан бөгөөд Энэтхэгт сэтгэцийн эрүүл мэндийн тухай мэдлэгийг бий болгохын тулд өөрийн загварын сүлжээг ашиглан “Live Laugh Love” хэмээх санг байгуулсан юм.

    2. Скарлетт Иоханссон

    Америкийн жүжигчин, загвар өмсөгч, дуучин тэрбээр бага байхдаа л жүжигчний карьераа эхлүүлсэн юм. Билл Мюррейгийн хамт "Lost in Translation" кинонд тоглосон нь түүний асар их амжилтын гараа болжээ. Уг кинонд тоглохдоо тэр дөнгөж 17 настай байсан ч их сургуулиа хэдийн төгссөн эмэгтэйгийн дүрийг бүтээсэн юм.

    3. Анжелина Жоли

    Анжелина Жоли Холливудын хамгийн өндөр цалинтай жүжигчин хэмээн нэрлэгдэж байсан. Тэрбээр Лара Крофттын дүрийг бүтээж нэр алдарт хүрч байв. Жүжигчнийхээ ажлын хажуугаар хүүхдийн эрх, хүний болон эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар идэвхтэй ажилладаг нэгэн. Тэрбээр дэлхий даяар хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмэр оруулж, “Jolie-Pitt” санг байгуулсан.

    4. Лиза Хейдон

    Лиза Хейдон “Aisha” киногоороо Болливудын анхны дүрээ бүтээж байв. Түүнчлэн “Queen” кинонд тоглосоноороо илүү олон хүмүүст танигдаж чаджээ. Кинонд тоглохоос гадна загвар зохион бүтээгч, загвар өмсөгчөөр ажилладаг.

    5. Бейонсе Жизель Нөвлэс-Картер

    Тэрбээр Грэммигийн шагналд хамгийн олон удаа нэр дэвшсэн бүсгүйчүүдээс хоёрт бичигддэг. Бейонсег шүтэн бишрэгчид нь 'Queen B' гэж нэрлэдэг бөгөөд дэлхийн хамгийн алдартай уран бүтээлчдийн нэг юм. Алдартай хип-хоп уран бүтээлч “Jay-Z”-тэй гэрлэсэн.

    6. Прияанка Чопра

    Прияанка Чопра 2000 онд Дэлхийн мисс болж байсан. 2015 онд ABC телевизийн цуврал болох “Quantico”-д тоглосон.Тэрбээр Энэтхэгт хамгийн өндөр цалинтай жүжигчдийн нэг. "Time" сэтгүүл түүнийг дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэг хэмээн нэрлэсэн байдаг.

     

    7. Эмма Уатсон

    Тэрбээр дэлхийн хамгийн нөлөө бүхий алдартнуудын нэг юм. Мөн кино урлагт ажиллахаасаа гадна өөрийн боловсролд ихээхэн анхаарал хандуулдаг нэгэн. Харри Поттерын цувралаас гадна "The Perks of Being a Wallflower", "Noah", "The Beauty and the Beast" зэрэг кинонуудад дүр бүтээсэн.

     

    8. Эмилия Кларк

    Энэ гайхамшигт эмэгтэй HBO-ийн "Game of Thrones" цувралын Дейенерис Таргариен дүрээрээ дэлхийд танигдсан. 2016 оны арваннэгдүгээр сард тэр "Star Wars Han Solo Anthology"-д гол дүрийг бүтээсэн.

    9. Махира Хан

    Тэр бол Пакистаны хамгийн алдартай, хамгийн өндөр цалинтай жүжигчдийн нэг юм. Жүжигчний гараа нь "Bol" гэх романтик кинонд бүтээсэн дүрээс нь эхлэлтэй. Мөн тэр Шарук Кан гэх алдартай жүжигчинтэй цуг анхныхаа Болливуд кинонд тоглож байв.

     

    10. Энн Хэтэуэй

    Түүний жүжигчний гараа “Гүнжийн өдрийн тэмдэглэл” кинонд бүтээсэн Миа Термаполисын дүрээс эхтэй. Мөн “The Devil Wears Prada”, “Love and Other Drugs”, "Rachel Getting Married", "One day" зэрэг кинонуудаараа алдартай. Кристофер Ноланы “Dark Knight Rises” кинонд Муур эмэгтэйн дүрийг бүтээж байсан.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй