ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Манай тамирчид дэлхийн есөн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

    БНСУ-д болсон Ой тогтоолтын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд есөн орны 200 орчим тамирчин ой тогтоолтын арван төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлджээ.

    Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 18 тамирчин ОУ-ын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандоржийн удирдлага дор амжилттай оролцсон бөгөөд 25 алт, 28 мөнгө, 19 хүрэл медаль буюу нийт 90 медалийн 72 медалийг хүртжээ.

    Насанд хүрэгчид:
    1-р байр: ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр 7766 оноо
    2-р байр: ОУ-ын Их Мастер Н.Энхшүр 6949 оноо
    3-р байр: ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав 6222 оноо

    Өсвөр нас:
    1-р байр: ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам 7382 оноо
    2-р байр: Б.Лхагвадорж 5784 оноо
    3-р байр: Г.Мянганбаяр 4927 оноо

    Бага нас: 
    1-р байр: О.Ганжигүүр 3147 оноо
    2-р байр: Д.Мөнхтүшиг 2739 оноо
    3-р байр: Б.Эрмүүнболд 2362 оноо

    Мөн манай тамирчид дээрх ангиллуудад дэлхийн есөн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.

    Тус тэмцээний арван төрлийн дараах нийлбэр оноогоор 2017 оны Дэлхийн аварга, Геннисийн дээд амжилтыг эзэмшигч, Олон улсын их мастер Н.Мөнхшүр (7766 оноо) тэргүүлж, аваргын цом хүртжээ.

    Ингэснээр манай улсын оюуны спортын тамирчид 50 дахь тэмцээндээ амжилттай оролцож, нийт 861 медаль хүртэн, дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байна

    Эх сурвалж: Монголын Оюун Ухааны Академи

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй