ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Анхаар: Баталгаагүй эм бэлдмэлийг олон нийтийн сүлжээгээр дамжуулан бүү ав

    Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын фэйсбүүк хуудас руу өнгөрөгч нэгний өдөр иргэн гомдол гаргаж "Жин Чей Хай" ХХК, " Аполло" ХХК  нь эмийн сүлжээ бизнес үйл ажиллагаа явуулж, бүтээгдэхүүн сурталчилж, гишүүн элсүүлэн гар дээрээс худалдаа хийдэг мөн мэргэжлийн бус хүмүүс ажилладаг гэх гомдлын дагуу шалгалт хийж, зөрчлийн хэргийг нээжээ.

    Гомдлын дагуу НМХГ Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Бао Лин Шао захиралтай "Жин Чей Хай" ХХК дээр очиж шалгалт хийжээ. Шалгалт хийх явцад тус компани нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, импортлох зөвшөөрөлгүй, эмнэлгийн хэрэгсэл болон эм бэлдмэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байсан зөрчлийг илрүүлсэн байна.

    Тус зөрчлийг таслан зогсоож нийт 11 нэрийн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хурааж, нийт 155 хайрцаг, 7.800.000 мянган төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг хураан авчээ. Харин компанийн захиралд зөрчлийн хуулийн дагуу 3 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

    Дээрх компанитай холбоотой "Аполло" ХХК-г шалгахад тус компани нь таван нэр төрлийн биологийн идэвхт бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй байсан тул зөрчил илрээгүй байна.

    Нэр

    Tоо

    Үнэ

    Үнийн дүн

    1

    “Фү ян кинг” эмэгтэйчүүдийн гель / 5 ширхэгтэй/

    20 хайрцаг

    26,000

    520,000

    2

    “Ши дуо” эмэгтэйчүүдийн гель

    / 7 ширхэгтэй/

    11 хайрцаг

    78,000

    858,000

    3

    Түрүү булчирхайн гель

    9 хайрцаг

    45,000

    405,000

    4

    Эрүүлжүүлэн чадавхжуулагч бэлдмэл

    9 ширхэг

    135,000

    1,215,000

    5

    “Жин гу тонг” үе мөчний хосолсон бэлдмэл

    20 хайрцаг

    45,000

    900,000

    6

    Нүдний болор угаагч

    11 ширхэг

    50,000

    1,550,000

    7

    Цус цэвэршүүлэгч капсул

    24 фл

    50,000

    1,200,000

    8

    Витамины комплекс

    10 фл

    63,000

    630,000

    9

    Кальци

    10 фл

    40,000

    400,000

    10

    Эмчилгээний наалт

    21 хайрцаг

    20,000

    420,000

    11

    Усан зүү

    10 ширхэг

    70,000

    700,000

     

    Нийт

    155

     

    7,798,000

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй