ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Төмөр замын хөдөлгөөнийг нээгээгүй байна

    Дорноговь аймагт үер бууж Цомог-Айраг өртөөний хоорондын замын 747-р км-ын 9-р зуутад Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг 04:50 минутын орчим замаас гарч осолдсон. Тэгвэл уг ослын улмаас галт тэрэгний зүтгүүр унаж, 4 вагон замаас гарсан байна. Уг галт тэргэнд нийт 328 хүн зорчиж байжээ. 

    Одоогоор галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн хаасан хэвээр байна. Байгалийн гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн нөхцөл байдлыг арилгахаар УБТЗ-ын холбогдох алба хэлтэс, төмөр замчид, ОБЕГ-ын шуурхай бүлэг ажиллаж байна. Сэргээн босголтын ажилд 200 гаруй төмөр замчин оролцож өнгөрсөн шөнийн турш ажиллажээ. Төмөр замыг өнөөдөртөө багтаан сэргээн засварлаж хөдөлгөөн нээхээр төлөвлөж байгаа аж. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй