ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монголчууд дэлхийн цомын тэмцээнд үнэмлэхгүй ялалт байгуулав

    БНХАУ-ын Бээжин хотноо 200 сая төгрөгийн шагналын сантай “Memory of Jiuduan" дэлхийн цомын тэмцээн 3 хоног үргэлжилж дөнгөж сая дүнгээ танилцуулсан бөгөөд тус тэмцээнд Монгол, Хятад, Герман, Австрали, Итали зэрэг орны шилдэг 200 тамирчин стандарт бус (бусад тэмцээнтэй адил биш) 6 төрлөөр өрсөлдсөн юм.

    Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 10 тамирчин, дасгалжуулагч багшийн хамт амжилттай оролцлоо.

    Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд:

    Дасгалжуулагч: ОУ-ын Их Мастер, Ази тивийн аварга Ө.Сэнгэсамдан

    1. ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр /Дэлхийн Аварга, Гиннесийн рекорд эзэмшигч/ 
    2. ОУ-ын Их Мастер Н.Энхшүр /Гиннесийн рекорд эзэмшигч/ 
    3. ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам /Өсвөрийн Дэлхийн Аварга/
    4. Их Мастер Б.Шижир-Эрдэнэ /Оюуны олимпийн Алтан медальт, Америкийн аварга/ 
    5. Их Мастер М.Уянга /Өсвөрийн Дэлхийн Дэд Аварга /
    6. Б.Лхагвадорж /ОУ-ын тэмцээний мөнгөн медальт/
    7. Г.Солонго 
    8. А.Уянга
    9. Б.Болоржин
    10.Б.Хулан

    Ийнхүү Монгол Улсын баг 36 медалийн 19-ийг, 3 цомын 2-ыг нь тус тус хүртэн үнэмлэхүй ялалт байгуулан мөнгөн шагналаа авч тэргүүн байрт орлоо. Нас насны ангилал болон нийлбэр оноогоор эхний гурван байрт орсон тамирчдыг танилцуулъя.

    Өсвөр насны ангилал: 
    1- р байр : ОУИМ Э.Лхагвадулам - 7233 оноо
    2-р байр : Их Мастер М.Уянга - 6115 оноо
    3-р байр : Б.Лхагвадорж - 5165 оноо

    Насанд хүрэгчид: 
    1-р байр : ОУИМ Н.Мөнхшүр - 8191 оноо
    2-р байр : ОУИМ Simon Reinhard - 7416 оноо
    3-р байр : ОУИМ LiYang - 7069 оноо

    Нийлбэр дүнгээр: 
    1-р байр : ОУИМ Н.Мөнхшүр - 8191 оноо
    2-р байр : ОУИМ Simon Reinhard - 7416 оноо
    3-р байр : ОУИМ Э.Лхагвадулам - 7233 оноо

    Тэмцээний үеэр "Хурдны Хөзөр" төрөлд 1 багц буюу 52 ширхэг хөзрийг ердөө 14 секундэд тогтоож алдаагүй санаснаар Б.Шижир-Эрдэнэ дэлхийн дээд амжилт тогтоолоо. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй