ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Энэ долоо хоногт ихэнх нутгаар бороотой

    Өнөө шөнө говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, маргааш өдөр баруун болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

    2018 оны 08 дугаар сарын 14-нөөс 08 дугаар сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

    • 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
    • 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
    • 16-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
    • 17-нд зүүн аймгуудын нутгаар бороо орно.

    Дуу цахилгаантай. Салхи 14-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр, 15,16-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

    14,15-нд нутгийн баруун хагаст, 16-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. 14-нд нутгийн зүүн хагаст хална.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй