ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ХЭНТИЙ: 14 тарвага, 26 хавх, 5 буу, нэг автомашин хурааж зөрчлийн хэрэг үүсгэжээ

    Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хууль бусаар тарвага агнах, тээвэрлэх, худалдах ба худалдан авах үйл ажиллагаа явагдаж болзошгүй байгаа энэ үед Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт шалгалт хийж байна.

    Шалгалтаар нийт 42 тарвага, 16 буу, 26 хавх зэргийг хурааж, 3 хэрэгт зөрчлийн хэрэг үүсгэжээ. Тухайлбал,

    • Хэнтий аймагт 14 тарвага, 26 хавх, 5 буу, нэг автомашиныг хурааж, цагдаад шилжүүлэн зөрчил гаргасан этгээдэд торгууль, нөхөн төлбөр ногдуулжээ.
    • Архангай аймагт 16 тарвага, 8 буу хураасан байна. 
    • Өвөрхангай аймагт 12 тарвага, 3 буу, 24 ш сум, 2 хутга хурааж, 1 хэрэгт зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.

    Иймд тарваган тахлаас урьдчилан сэргийлж, хууль бусаар тарвага агнах, худалдаалах, худалдан авах, тээвэрлэх зэргээс татгалзаж, сонор сэрэмжтэй байхыг иргэдэд анхаарууллаа.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй