ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Э.Дөлгөөн ”3х3” сагсан бөмбөгийн дэлхийн онцлох 10 тамирчны нэг боллоо

    Олон улсын сагсанбөмбөгийн холбоо /FIBA/-ноос "3х3" сагсан бөмбөгийндэлхийн Их дуулгын тэмцээний онцлох 10 тамирчинг нэрлэхэд манай тамирчин Энхбатын Дөлгөөн угжагсаалтын гуравдугаарт бичигджээ. 

    Спорт сонирхогчдын анхаарлыг ихэд татах болсон "3х3" сагсан бөмбөгийн спортын төрөл нь “Токио 2020” олимпийн наадмын хөтөлбөрт багтаад байгаа юм. Дээр дурдсан онцлох 10 тамирчныг нэрлэж байна. 

    1. Душан Булут, 2. Богдан Драгович, 3. Энхбатын Дөлгөөн, 4. Саймон Финцгар, 5. Майкл Хикс, 6. Натан Юрковиц, 7. Карлис Ласманис, 8. Деян Майсторович, 9. Дэн Маврадид, 10. Стефан Стоячич  

    ОУСБХ /FIBA/-ны танилцуулгад манай тамирчинг “Энхбатын Дөлгөөн бол Азийн тоглогчид 3х3 төрөлд Европын багуудын эсрэг ноёлж чадна гэдгийн баталгаа юм. Монголын энэ од Чингис хаан шигээ Улаанбаатар багаа удирдан Дэлхийн Их Дуулгын Финалд шалгарч чадах уу? Тийм ээ, тэр чадна. Тэр Хаан” хэмээн бичжээ.

    FIBA-гийн 3x3-ийн олимпийн эрхийн оноо олгох хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээн болох дэлхийн Ихдуулгын тэмцээнүүд энэ амралтын өдрүүдэд эхэлсэн юм. Канадын FIBA 3x3 Saskatoon дэлхийн Их дуулгад манай Улаанбаатар баг есдүгээр байрт шалгарсан байна.

    2018 оны улиралд есөн Их дуулга + WT FINAL тэмцээн явагдах бөгөөд одоогоор манай Улаанбаатар баг Японы Үцүномия Их дуулга, Хятадын Ченгдугийн Их дуулгад оролцох эрхтэй байгаа.

    Японы Үцүномиягийн Их дуулга ирэх амралтын өдрүүдэд болох бөгөөд өнгөрсөн жил манай багдөрөвдүгээр байрт шалгарсан хэмээн Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбооноос мэдээлж байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй