ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    4 настай хүү Туул голд живж амиа алджээ

    Энэ сарын 14-нд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Сонсголонгийн гүүрнээс доош нисэхийн буух зурвасын харалдаа Туул голоос 4 настай эрэгтэй хүүхэд голд живсэн байдалтай олдсон харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, 14.00 цагийн үед Туул голд хүүхэд урсаж явааг харсан иргэн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна. Цагдаагийн байгууллагынхан 18:00 цагийн байдлаар хүүхдийн ар гэрийнхнийг олж тогтоожээ. Талийгаач хүүгийн гэр Туул голын ойролцоо байсан бөгөөд гэрийнхэн нь түүнийг гадаа тоглож байгаа гэж бодож байсан бололтой. Одоогоор ар гэрийнхэн нь цочролд орсон байдалтай байгаа аж.

    Тиймээс иргэдийг бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулан, Туул голын ойролцоо амарч зугаалж байгаа иргэд үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй