ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дуучин, Продюсер Л.Тайванбат СТА цол тэмдгээр энгэрээ мялаалаа

    Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн босгон дээр Эко телевизийн уран бүтээлчид МУСТА цол тэмдгээр энгэрээ мялаажээ. Тухайлбал,

    МУСТА эко телевизийн продюсер Л.Тайванбат

    • Ая зохиогч “Титэм” хамтлагийн гоцлол дуучин Л.Тайванбат нь 1990-ээд оны үед уянгын дуугаараа залуучуудыг байлдан дагуулж Камертон хамтлагын үүсгэн байгуулагч, пропюсерээр ажиллаж байсан. 2012 оноос Эко телевизийн продюсерээр ажиллаж байгаа билээ.

    МУСТА эко телевизийн гэрэлтүүлэгч Ж.Очирбат

    • Ж.Очирбат нь Эко телевизийн “Хазаар цэцэгсийн дуулал” 25 ангит уран сайхны киноны гэрэлтүүлэг, тайзны засал чимэглэл хийсний зэрэгцээ монголын кино урлагт ур чадвар, оюун ухаанаа дайчлан 40 гаруй жил гэрэлтүүлэгч зураглаачаар ажилласан билээ.

    МУСТА эко телевизийн дуу оруулагч, жүжигчин Ч.Энхтуяа

    • Ч.Энхтуяа нь Эко телевизийн кино, гадаад нэвтрүүлгийн албаны дуу оруулагчаар тасралтгүй зургаан жил ажиллаж байгаа билээ.

    Радио телевизийн тэргүүний ажилтан, Радио телевизийн "Хүндэт жуух бичиг"-ээр эко телевизийн ерөнхий найруулагч Д.Түмэнжаргал

    • Д.Түмэнжаргал нь телевизийн салбарт тасралтгүй 10 гаруй жил шилдэг зураглаач, шилдэг найруулагчаар ажиллаж байгаа билээ.

    Радио телевизийн "Хүндэт жуух бичиг"-ээр  эко телевизийн кино албаны дарга Д.Сарнай

    • Д.Сарнай нь телевизийн салбарт тасралтгүй 10 гаруй жмл дуу оруулагч, дууны найруулагчаар ажиллаж байгаа билээ.

    Радио телевизийн "Хүндэт жуух бичиг"-ээр эко телевизийн ерөнхий инженер Н.Ууганбаяр нар тус тус шагнагдлаа.

    • Н.Ууганбаяр нь телевизийн салбарт 10 гаруй жил эфирийн найруулагч, инженерээр ажиллаж байгаа билээ. 
    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй