ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Наадмаар цаг агаар ямар байх вэ?

    Цаг уур, орчны шинжилгээний газраас баяр наадмын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг гаргажээ. 

    Улаанбаатар хотын 2018 оны 7 дугаар сарын 5-13-ны цаг агаарын урьдчилсан төлөв

    Долоодугаар сарын 5-нд

    Үүлшинэ. Үдээс хойш бороо орно. Салхи баруун өмнөөс 4-9м/с, үдээс хойш түр зуур 14-16м/с хүрч ширүүснэ. Өдөртөө 28-30 градус шөнөдөө 17-19 градус дулаан байна.

    Долоодугаар сарын 6-нд

     Үүлэрхэг, бороо орно. Салхи баруун хойш эргэж 5-10м/с, үе үе 9-12м/с хүрч ширүүснэ. Сэрүүсч өдөртөө 20-22 градус шөнөдөө 12-14 градус дулаан байна.

    Долоодугаар сарын 7-нд

    Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос 6-11м/с, үе үе -12 м/с хүрч ширүүснэ. Өдөртөө 17-19 градус шөнөдөө 8-10 градус дулаан байх төлөвтэй.

    Долоодугаар сарын 8-нд

    Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүнээс 7-12м/с, түр зуур 12-14 м/с хүрч ширүүснэ. Өдөртөө 17-19 градус шөнөдөө 8-10 градус дулаан байх төлөвтэй.

    Долоодугаар сарын 9-нд

    Шөнөдөө үүл багасаж, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ Түр зуурын бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Салхи зүүнээс 5-10м/с, үе үе 12-14м/с хүрнэ. Өдөртөө 21-23 градус шөнөдөө 12-14 градус дулаан байх төлөвтэй.

    Долоодугаар сарын 10-нд

    Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Дуу цаилгаантай. Салхи зүүнээс 5-10м/с, түр зуур ширүүснэ. Өдөртөө 18-20 градус шөнөдөө 11-13 градус дулаан байх төлөвтэй.

    Долоодугаар сарын 11-нд

    Шөнөдөө үүл багасна, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ. Түр зуурын бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос 5-10м/с, түр зуур ширүүснэ. Өдөртөө 22-24 градус шөнөдөө 10-12 градус дулаан байх төлөвтэй.

    Долоодугаар сарын 12-нд

    Үүлшинэ. Түр зуурын бороо орох төлөвтэй. Салхи зүүн өмнөөс 5-10м/с, түр зуур ширүүснэ. Өдөртөө 27-29 градус шөнөдөө 15-17 градус дулаан байх төлөвтэй.

    Долоодугаар сарын 13-нд

    Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 4-9м/с. Өдөртөө 28-30 градус шөнөдөө 16-18 градус дулаан байх төлөвтэй.

    Анхааруулга: Долоодугаар сарын 6-наас 13-ныг хүртэл ихэнх нутгаар бороо орж, ялангуяа Хангайн уулархаг нутаг, төв, зүүн аймгуудын нутгаар зарим үед усархаг бороо аадар орох магадлалтай тул үер усны аюулаас онцгой сэрэмжтэй байх хэрэгтэй байна.

    Жич: Хотын цаг агаарын урьдчилсан мэдээг 7 дугаар сарын 9-нийг хүртэл гаргах боломжтой байна. Цаашхи нь ерөнхий төлөв бөгөөд 4 хоногоос цаашхи агаар мандлын ирээдүйн төлөв их өөрчлөгддөг тул хугацаа ойртуулж нарийвчлах шаардлагатай болно. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй