ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүүхдээ наранд цохиулахаас сэргийлээрэй

    Өнөөдөр +30 хэм хүрч халах юм байна. Ялангуяа бага насны хүүхдийг наршилтаас сэргийлээрэй.Ингээд хүүхдээ гадаа гаргахдаа юу анхаарвал зохих талаар зөвлөмж хүргэе.

    1. Хүүхдийг зуны улиралд 11 цагаас өмнө эсвэл 16 цагаас хойш гаргах нь илүү тохиромжтой. Үдийн 11-15 цагийн хоорондох нар их хурц, хортой байдаг. Учир нь энэ үед нарны хэт ягаан туяа нь бусад үеэсээ 3 дахин илүү байдаг. 
    2. Нялх хүүхэд болон нэг хүртэлх насны хүүхдийг шууд ил наранд биш сүүдэрт байлгаж байх хэрэгтэй. Сүүдэрт ч гэсэн нар нэвтэрдэггүй хувцас, малгай өмсүүлэх хэрэгтэй.
    3. Нарны малгай далбагар, хүрээ том байх тусам сайн хамгаалдаг бөгөөд хүүхдэд ар шил, хүзүү, мөрний хамгаалалттай малгай тохиромжтой. Малгайг нь чийглэж өмсгөх нь таатай байдаг. 
    4. 1-5 насны хүүхдэд нарны хамгаалалт өндөртэй 25-50, 5-с дээш насны хүүхдэд нарны хамгаалалт 15-с дээш тосыг нүүр, гар, ил хэсэгт нь түрхээрэй. 
    5. Полистер материал болон полистер орсон холимог материал нь цэвэр хөвөн даавуунаас илүү хамгаалалт сайтай байдаг. Зарим хувцасны шошго дээр нарны хамгаалалтын хэмжээг заасан байдаг бөгөөд энэ нь 40-с дээш байх хэрэгтэй. 
    Хувцасны нарнаас хамгаалах эсэхийг мэдэх өөр нэг арга бол өмсөх хувцсаа нарны эсвэл чийдэнгийн эсрэг барьж үзэх. Ингэхэд гэрэл бага нэвтрэх тусам сайн. 
    6. Түүнчлэн бараан өнгө цайвар өнгөнөөс илүү сайн хамгаалдаг. Бие барьсан хувцас сунаснаас үүдэн нар амархан нэвтрүүлж муу хамгаалдаг. Бас нойтон хувцас хамгаалалт муутай болдог. 
    7. Хүүхдэд шингэнг сайн уулгах нь зүйтэй.

    Хэрэв хүүхдэд наранд цохиулсан шинж болох - бие нь хөлрөх, арьс зэвхий цагаан хvйтэн чийглэг болох, арьс улайх, цэврүү үүсэх, бөөлжис нь цутгах, бөөлжих, суулгах, бие нь улайж, хөхрөх, өндөр халуурах, бие нь суларч муурах, булчин шөрмөс нь татах, ухаан алдах шинж илэрвэл:

    • сүүдэр газар хэвтүүлэх, 
    • бариу хувцсыг нь тайлах
    • толгойд хүйтэн жин тавих
    • хvйтэн устай алчуураар биеийг норгох
    • шингэн уулгах, давстай ус өгөх, 
    • булчинд иллэг хийх зэрэг арга хэмжээг авах, шаардлагатай бол эмнэлгийн тусламж дуудна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй