ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Эмэгтэй хүн болж төрснөөрөө эрсдэлд өртөх аюултай 10 орон

    Эмэгтэйчүүдэд хамгийн аюултай, эмэгтэй хүн бож төрснөөрөө аюулд өртдөг дэлхийн 10 улсын 9 нь Ази болон Африк тивд оршиж байна. Хачирхалтай нь АНУ мөн энэ жагсаалтад багтсан бөгөөд 10 дугаарт эрэмбэлэгджээ. АНУ энэ жагсаалтад багтсан нь #Metoo хөдөлгөөнтэй шууд холбоотой гэж шинжээчид үзэж байна.

    Эмэгтэй хүн болж төрснөөрөө эрсдэлд өртөх дэлхийн хамгийн аюултай 10 улс орон:

    • Энэтхэг
    • Афганистан
    • Сири
    • Сомали
    • Саудын Араб
    • Пакистан
    • Конго
    • Йемен
    • Нигери
    • АНУ

    Энэтхэг улсад өдөрт бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой 100 хэрэг гардаг тухай Үндэсний гэмт хэргийн товчооноос мэдэгдсэн байна. 2016 оны байдлаар хүчирхийлэлд өртсөн нийт 39 мянган тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 12 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Энэ оны эхэнд гэхэд наймхан сартай охиныг хүчирхийлсэн аймшигтай хэрэг энэ улсад гарсан. Олон цагийн турш хагалгаанд орсон ч харамсалтай нь бяцхан охин өвчнөө дийлэлгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ. Түүнийг эцэг эхийнх нь эзгүйд харахаас үлдсэн үеэл ах нь хүчирхийлсэн болох нь тогтоогдсон юм. Энэтхэг улсад эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийлэл дээд цэгтээ тулж байгааг Засгийн газар нь хүлээн зөвшөөрч шинэ хууль баталсан. Хуулийн дагуу 12 нас хүрээгүй хүүхдэд хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд шууд цаазаар авах ял оноодог болжээ.

    Харин дайн, үймээн самууны байдалтай байгаа Афганистан улс 2-рт бичигдэж байна. Энэ улсад бэлгийн хүчирхийллээс илүүтэйгээр гэр бүлийн хүчирхийлэл давамгайлдаг, мөн эрүүл мэндийн салбар доройтсон, эдийн засгийн чадавхигүй болсон нь голлох нөлөөллийг үзүүлсэн байна. Сири улсын хувьд сүүлийн 7 жилийн турш эмэгтэйчүүдэд хамгийн аюултай улс орнуудын жагсаалтын 3-рт бичигдэж байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй