ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Б.Бат-Эрдэнэ аваргын хоёр түрүүг хураана гэв үү?

    Баянаа аваргын гэх бөхийн холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгчид нэгэн мэдэгдэл хүргүүлээд байгаа бололтой. Тэрхүү мэдэгдэлд Бат-Эрдэнэ аваргын хоёр жилийнх нь наадмын түрүүг хүчингүй болгуулах тухай дурджээ. Аваргуудын талцал одоо бүр иймдээ тулжээ. 1987, 1993 оны наадам гээд байгаа. Наян долоон онд мань аварга түрүүлээгүй. Баянаа аварга, Цэрэнтогтох аваргыг хаяж арав дахиа түрүүлсэн жил. Тэгэхээр наян долоон он гэдэг нь огт үндэслэлгүй болж таарлаа.

    1993 оны их устай наадамд Баагий аварга зургаагийн даваанд Ховдын И.Мөнхбаатар начинг амлаж барилдаад халтирч буй бичлэг байдаг. “Бороотой үед ийм аюултай даа” гэх тайлбарыг Чанрав гуай хэлж байсан. Мөнхбаатар начин шууд л тахимаа өгч байсан. Тэр бичлэгийг тус холбооныхон эх үндэс болгон луйвраар түрүүлсэн гэж үзээд байгаа аж. Бат-Эрдэнэ Ардын төрийн наадамд 11 удаа түрүүлснээрээ монгол бөхийн түүхэнд бичигддэг. Монголын нууц товчооны даншигтайгаа нийлээд төрт ёсны наадамд 12 түрүүлсэн. Баянаа аваргаас хоёр түрүүгээр илүү гарчихаад байгаа. Баянаа аваргын багийнхан Бат-Эрдэнийн хоёр түрүүг байхгүй болгох сонирхол байгаа нь мэдээж.

    Мөн саяхан Баагий аварга манай сонинд өгсөн ярилцлагадаа “Л.Чинбатыг бөхийн салбар комисст оруулахгүй бол монгол төрийн наадам хохирол амсана. Миний ард мянган бөх бий шүү гэж Баянаа аварга хэлсэн нь баяр наадмын үеэр үймээн самуун дэгдээнэ гэсэн уриалга агуулагдаж байна” гэж хэлээд өвгөн аваргынхаа уур бухимдлыг төрүүлсэн нь дамжиггүй.

    Мөн тэрээр өөрт нь төрийн наадмын дахиад ч түрүү байсан гэдгийг хэлдэг. “Найман жил дараалан түрүүлж ид байхдаа би Баянаа аваргын гуйснаар хүүг (Гантогтох) нь амлан авч барилдалгүй тахимаа өгсөн” гэж харууссан маягтай хэлсэн удаа ч бий .

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй