ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Шөнийн музей ажиллана

    Чойжин ламын сүм музей ирэх долоодугаар сарын 4, 5-ны өдөр 20:30-00:00 цагийн хооронд ажиллахаар төлөвлөжээ. Энэ өдрүүдэд “Шөнийн музей-Colors of Mongolia” үйл ажиллагааг зохион байгуулах аж.

    Шөнийн музейд ирснээр “Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт бүтээлүүд” үзэсгэлэнг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан соёлын биет болон биет бус өвийг нэгэн дор үзэж, сонирхох боломжтой. Мөн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид тоглолтоо толилуулах юм байна. Одоогоор тасалбарын үнэ тогтоогүй байгааг зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ.

    Чойжин ламын сүм музей нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, О.Жамъян гүний гудамжны урд хэсэгт, Гэндэнгийн гудамжны хойд хэсэгт байрладаг. Улаанбаатар хотын төв цэгээс урагш 350 метр зайд оршдог.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй