ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Зарим нутгаар дуу цахилгаантай бороо орно

    Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр  дуу цахилгаантай бороо орно.

    Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй.

    Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Дорнод Монголын тал нутгаар 29-34 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

    Улаанбаатар хотод үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 27-29 градус дулаан байна.

    Зургадугаар сарын 22-ноос 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

    22-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд төвийн аймгуудын нутгаар, 24-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 25-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай бороо орно.

    Салхи 22-нд төвийн нутгаар, 23-нд нутгийн зүүн хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй