ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ЭЕШ маргааш эхэлнэ

    Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш буюу зургадугаар сарын 16-ны өдөр Монгол хэл бичгийн шалгалтаар орон даяар эхэлнэ. Энэ жил нийт 43,846 шалгуулагч ЭЕШ-д бүртгүүлснээс 87 хувь нь буюу 37,950 нь энэ жилийн төгсөгч, 5,896 нь өмнөх оны төгсөгч байгаа юм.

    Шалгуулагчид шалгалтад ирэхдээ дараах дөрвөн бичиг баримттай ирнэ үү

    1.Бүртгэлийн хуудас-Энэ онд ЕБС төгсөж буй шалгуулагч нь бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сургуулийн захирлаараа гарын үсэг зуруулж, тамга даруулж баталгаажуулна. 2018 оноос өмнөх оны шалгуулагчийн бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан тул шууд хэвлэн авна.

    2.Суудлын хуваарь

    3.Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг

    4.Бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг бүрдүүлэн ирнэ.

    Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо, жагсаалтыг долдугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn цахим хуудсанд байршуулж нийтэд зарлана. Шалгуулагч нь шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар болон нууц кодоо ашиглан www.eec.mnцахим хуудаснаас үзэж болох юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй