ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Үс засалтаараа дэлхийд танигдсан Монгол тамирчин

    Монголын сагсчид сагсан бөмбөгийн 3x3 төрлөөр тивдээ төдийгүй дэлхийд онцгой амжилт үзүүлж, олны анхаарлыг татаад байна. Хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн сагсан бөмбөгийн 3x3 төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Ази тивээс ганцаараа шөвгийн наймд шалгарч мэргэжилтнүүдээс сайшаалын үг сонссон. “Улаанбаатар Гаруда" буюу Монголын шигшээ багийг Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, Г.Цэнгүүнбаяр, Э.Цэрэнбаатар нар бүрдүүлдэг. Тэд өнөөдөр эх орондоо ирэх юм. Монголын багийн спортын хөгжлийг дэлхийд тодорхой хэмжээгээр үнэлүүлж чадсан мундаг залуусыг цувралаар танилцуулъя. Эхнийх нь 2017 оны Азийн аваргын үнэ цэнэтэй тоглогч Э.Дөлгөөн.

    Тэрбээр 26 настай. Монголын чансааны хоёр, дэлхийн чансааны 48 дугаарт эрэмбэтэй. TLG-13 багийг үүсгэн байгуулагч С.Тулгын шавь болсноор сагсан бөмбөгийн гараагаа эхэлсэн түүхтэй. Э.Дөлгөөнийг www.fiba.basketball сайт ингэж тодорхойлсон байдаг.

    “Э.Дөлгөөн өнгөрсөн улиралд өөрийн эх орноо ЗхЗ-ын газрын зурагт оруулж чадлаа. Түүний үсний засалт төгс. Монгол Улс өмнө нь олон улсын сагсан бөмбөгийн тэмцээнүүдээс нэг ч медаль авч үзээгүй байлаа. ФИБА 3x3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 190 см өндөртэй энэ залуу багаа ур чадвараараа манлайлж монголчууд 3x3 Азийн аваргын алтан медалийг анх удаа авснаар дээрх түүхийг өөрчиллөө. Улмаар Ази тивийн аваргын үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хүртсэн. Тэрбээр, Монголын багийнхаа хамтаар мэргэжлийн лигийн "Их дуулга”-д анх удаагаа оролцож Үцүномияд хагас шигшээд шалгарч чадсан” гэжээ.

    Энэ бол өнгөрсөн жилийн тодорхойлолт. Тэр цагаас хойш нэг жилийн хугацаанд дэлхийн мэргэжилтнүүдэд танил болсон Э.Дөлгөөн нь “Отгонтэнгэр" их сургуулийг санхүү, менежментийн чиглэлээр төгсжээ. 2013 оноос хойш “Чингис хаан", Монгол банкинд ажилласан. Өдгөө Төрийн банкинд хүний нөөцийн мэргэжилтнээр ажилладаг байна.

    Хэлэх дуртай үг: Спорт надад бүх зүйлийг өгсөн. Амьдралын минь бүх л сайн сайхан хором, боломжууд энэ спортоос үүдэлтэй.

    Имиж: Үс засалт. Э.Дөлгөөн “Үсээ аятайхан засуулах нь нэг төрлийн соёл" гэж хэлсэн удаатай. Тэр эхэндээ үсээ янзлах гэж нэг цаг зарцуулдаг байсан бол одоо түүнд өрдөө 10 минут л хангалттай гэнэ.

    Чөлөөт цаг: Гэр бүлтэйгээ л өнгөрүүлэхийг илүүд үздэг.

    Дуртай тамирчин: “Харцага”-уудын Г.Одбаяр ахаас үлгэр дууриал авч, Леброн Жеймсийн тоглолтыг үзэх дуртай.

    Амжилт: 

    • ФИБА 3x3 Ази тивийн аварга
    • ФИБА 3x3 Азийн аваргын үнэ цэнэтэй тоглогч
    • Дэлхийн “Их Дуулга"-ын дөрөвдүгээр байр
    • 3x3 Оюутны Ази тивийн мөнгөн медаль
    • 3x3 Оюутны Дэлхийн аваргын мөнгөн медаль
    • 3x3 Азийн элсний наадмын мөнгөн медаль
    • 3x3 Азийн танхимын наадмын хүрэл медаль
    • 3x3 Азийн аваргын мөнгөн медаль
    • ЗхЗ дэлхийн аваргын шилдэг найман багийн нэг.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй