ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Улаанбаатарт 28 градус дулаан байна

    Өнөөдөр буюу зургадугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод бороо орохгүй, салхи өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр, 26-28 градус дулаан байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

    Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Өдөртөө зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор өдөртөө 29-34 градус, бусад нутгаар өдөртөө 24-29 градус дулаан байна.

    Төвийн аймгуудын нутгаар өдөртөө үүлшинэ, Хангай, Хөвсгөлийн уулсаар түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 22-27 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

    Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө бүх нутгаар 21-26 градус дулаан байна.

    Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчмоор бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 24-26 градус дулаан байна.

    Говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар 26-31 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй