ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Шүдний гажгийг хэдэн настайд нь засах боломжтой вэ?

    Орчин үед ажилд авах заруудад “Зөв төрхтэй хүн авна” гэж онцолдог болсон. Энэ гажиг төрх  хүүхдийн сүүн шүд цоорох, цагтаа унахгүй байх, дараагийн байнгын шүд гарч ирэхэд хэцүү болох, зөөлөн газраараа дахин шүд зэрэгцэж ургах зэргээс болж үүсдэг.  Тиймээс та хүү, охиноо эрүү нүүрний гажигтай, орсгой дорсгой шүдтэй, шаамий эрүүтэй болгохгүйн тулд 3-4 настай байхад нь эмчид хандаж, хоёр сар тутамд эмчид үзүүлж, зөвлөгөө авч байх ёстой гэдгийг “Ортодент” шүдний эм­нэл­гийн захирал, их эмч Т.Энхзаяа зөвлөжээ.

    Учир нь, 10 нас хүрсэн хүүхдийн шүдний гажгийг засахад маш хэцүү байдаг аж. Бараг л хагалгаа болдог гэж байв. Тийм учраас гажиг заслыг дөрвөн настайд нь оношлуулаад, тохирох аппаратыг нь зүүлгэхэд зургаан нас хүрэхэд бараг бүрэн эдгэрдэг байна. Ер нь хүүхэд байхад нь гажгийг нь засвал эдийн засагт ч хэмнэлттэй, тэгээд ч хугацаа хожно гэдгийг эмч нар зөвлөдөг. Хэрэв гажгийг нь засахгүй том болгосон тохиолдолд тухайн хүүхдийн сэтгэхүйд муугаар нөлөөлдөг. 

    Шилжилтийн насны хүүхэд үүнийгээ хүндээр хүлээж авдаг. Нийгэм болон хүнтэй харьцах харьцаа нь мууддаг. Өөртөө итгэлгүй болдог гээд тоочвол сөрөг тал их. “Хүүхэд томрох тусам  шүдний гажиг бат бөх болж, засахад цаг хугацаа их ордог. Аппаратын хэмжээ, үнэ ч дийлдэхээ больдог. Тиймээс шүдний өвчнийг, шүдний  гажгийг аль болох бага дээр нь эмчлэх хэрэгтэй. Мөн шүд гажигтай бол хоолоо сайн боловсруулж чадахгүй,  ходоод гэдэсний өвчин үүсэх шалтгаан болдог” гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Тиймээс та хүүхдэдээ хайртай л бол шүдийг нь үзүүлээрэй.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй