ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Эмэгтэйчүүд яагаад эрчүүдээс илүү урт насалдаг вэ?

    Эмэгтэйчүүд эрчүүдээс урт насалдаг нь биологийн онцлогоос болдог гэж Герман, Данийн хэсэг эрдэмтэд үзжээ. Энэ тухай Proceedings of the National Academy of Sciences сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн өгүүлэлд бичжээ.
    Эрдэмтэд 1498-1807 оны хоорондох Тринидад арал дээрх боолын наймаа, Исланд дахь улаан бурхны дэгдэлт, Ирланд, Швед, Украйнд болж байсан өлсгөлөнгийн ул мөрийг судлан шинжлээд Тринидадаас бусдад нь эмэгтэйчүүд илүү урт насалж байсныг тогтоожээ. Тринидадын тухайд эрчүүдийг хүнд ажилд ашиглахын тулд “хадгалдаг” байснаас улбаалан илүү урт насалсан  байх магадлалтай гэж үзсэн байна.
    Ирландад 1845-1849 онуудад болсон өлсгөлөнгийн үеэр эрчүүдийн дундаж нас 18.17, эмэгтэйчүүдийнх 22.4 байжээ. Харин улаан бурхны дэгдэлтээс өмнө хоёр хүйснийхэн аль аль нь ойролцоогоор 38 наслаж байжээ.
    Судлаачид үүнийг биологийн шинж чанартай холбож байгаа ч эмэгтэйчүүдийн давуу тал нь чухам юунд байгааг одоогоор тодорхойлж чадаагүй байна. Гэхдээ эрчүүд дархлааны системийн үйл ажиллагааг доголдуулах эрсдэл бүхий тестостероныг эмэгтэйчүүдээс илүү ялгаруулдаг гэдгийг мэргэжилтнүүд онцолсон байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй