ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Үе мөч, арьсны өвчтэй хүмүүс аль сувилалд амрах вэ?

    Хужиртын халуун рашаан

    Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт далайн төвшнөөс дээш 1600 метрт, Улаанбаатараас 290 км-т оршдог. Тус сувилал нь байнгын ажиллагаатай. Нэг ээлжиндээ 350-600 хүн хүлээн авна. Уг рашааныг эрт дээр үеэс нутгийн ардууд элэг, цөс, ходоод гэдэсний архаг өвчинг анагаахад хэрэглэж ирсэн уламжлалтай.

    Утас: 01322-26507, 91913860, 99093324 

    Элма хужир

    Мөн Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт байрладаг. Халуун рашаан. Сувилгааны төрөл үйлчилгээг сонирхвол уламжлалт эмчилгээ, зүү төөнүүрийн чиглэлээр мэргэшсэн их эмч, сувилагчид ажилладаг юм байна.

    Утас: 99092120 

    Отгонтэнгэрийн рашаан

    Завхан аймгийн Алдархаан сумын нутагт, Улиастай сумаас зүүн тийш 78 километр, Отгонтэнгэр уулнаас 20 гаруй километр зайтай өндөр уулс, ой мод бүхий газарт байрладаг. Отгонтэнгэрийн рашаан нь зургадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-нийг хүртэл улирлын ажиллагаатай. Уг рашаан нь элэг цөс, ходоод гэдэсний архаг өвчнүүд болон үе мөчний өвдөлтийг анагаах чадалтай. Цэвэр агаараар уушгины бүх төрлийн өвчинд тустай гэдэг. Энэхүү рашааныг уух, шавших зайлах, орох хэлбэрээр эмчилгээнд хэрэглэдэг аж.

    Эрүүл мэндийн даатгалтай бол хоногийн 8,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалгүй бол 20,000 төгрөг. Эмчлүүлэхээр захиалгад орсон хүмүүст долоо хоногт нэг удаа Улаанбаатар хотоос гарах унааны үйлчилгээг зохион байгуулж өгдөг байна.

    Утас: 99051478, 93036701 

    Аварга тосон сувилал

    Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байдаг. Улаанбаатар хотоос 203 километр зайтай. Зүү төөнүүр, бариа засал, хануур, самнуур, монгол эмэн эмчилгээ зэрэг уламжлалт эмчилгээгээр үйлчилдэг.

    Утас: 7000-3034, 9582-9918, 9636-3032 

    Шаргалжуут рашаан сувилал

    Баянхонгор аймгийн төвөөс 60 км-ийн зайд байрладаг. Бүтэц, найрлага, температур нь өөр үйлчилгээний төрөл бүхий халуун рашаан булагтай. Амьсгалын, зүрх судасны, хоол боловсруулах эрхтэний өвчнийг анагаадгаараа онцлогтой.

    Утас: 70153034, 70153033, 91888489

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй