ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    УБ-Дархан чиглэлийн галт тэрэг замаас гарсан осол гарчээ

    Өчигдөр 17.00 цагийн орчимд УБ-Дархан чиглэлд явж байсан, ачааны галт тэрэг Дархан өртөө орчимд замаас гарсан осол гарчээ. Иймд сэргээн босгох галт тэргийг осол болсон газар руу илгээсэн байна. Машинист замын сумаа буруу сонгосон эсвэл дугуй, дэр гэх мэт явах ангийн гэмтлээс үүдэж ийм осол гардаг.

    УБТЗ-ын Вагон депогийн замын даргын улирлын үзлэг хийх үеэр энэ осол гарчээ. УБ-Дархан чиглэлд ОХУ-БНХАУ-ын хооронд тээвэр хийдэг транзит галт тэргүүд, нүүрс болон чингэлэг тээвэрлэдэг ачааны галт тэргүүд явдаг. Осолдсон галт тэрэгнүүд экспортын ачаа тээвэрлэдэг, транзит галт тэргүүд байжээ. 14, 15, 16 дугаар чингэлэг унаснаар галт тэрэгний зам муруйжээ.

       

    Хэдийгээр хүн бэртэж гэмтээгүй ч энэ осол УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгт ихээхэн хохиролтой. Замаас гарсан галт тэргийг өргөгч цамхгаар замд нь оруулах, эвдэрсэн зам болон галт тэргийг засварлах шаардлагатай. Мөн ослын улмаас хойд чиглэлийн бүх галт тэрэгний хуваарьт өөрчөлт оруулах ёстой.                

    УБТЗ-ын удирдлагууд ослын газарт ажиллаж байгаа юм байна.  

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй