ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Жигүүр Гранд Групп” сагсан бөмбөгийн аваргуудаа шалгарууллаа

    “Жигүүр Гранд Групп"-ийн салбар байгууллагуудын дунд жил бүр зохиогддог Сагсан бөмбөгийн шилжин явах цомын төлөөх АШТ энэ сарын 12-13-ны өдрүүдэд болж өнгөрлөө.

    Энэ удаагийн тэмцээнийг тус группийн харьяа “Гэгээнтэн Энтертайнмент” төв зохион байгуулсан бөгөөд тэмцээнд “Гранд Мед” эмнэлэг, “Гэгээнтэн Энтертайнмент”, “Гранд Мэншн”, “Гранд Принц”, “Төв оффис”, “Барилга үйлдвэрлэл”, ЭКО телевиз зэрэг 10 салбарын шилдэг 18 багийн 160 гаруй тамирчин өрсөлдөж ийнхүү шилдгээ шалгаруулжээ.

    Тус группийн 1000 гаруй ажилчнаас авхаалж самбаагаараа тодорсон 160 тамирчин хоёр өдрийн турш хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс багийн нийт дүнгээр “Жигүүр Гранд Групп”-ийн төв оффисийн баг тамирчид шалгарч, Шилжин явах цомын эзэн болжээ.

    Энэ жилийн тэмцээний онцлог нь Алсын зайн шидэлт болон багийн ур чадварын тэмцээн байлаа. Мөн эрэгтэй “Тэгш тоглогч”-оор “Төв оффис” багийн  #6 М.Эрдэнбилэгт, эмэгтэй “Тэгш тоглогч”-оор “ЭКО” телевизийн #5 тоглогч Б.Батгэрэл нар шалгарсан байна.

    Багуудын амжилтаас дурьдвал:

    Эрэгтэй

    1-р байр “Төв оффис” /Алт/

    2-р байр “Гэгээнтэн Энтертайнмент”  /Мөнгө/


    3-р байр “Гранд Принц” /Хүрэл/

    Эмэгтэй

    1-р байр “ЭКО телевиз /Алт/

    2-р байр “Барилга үйлдвэрлэлийн алба” /Мөнгө/

    3-р байр “Гранд Мед эмнэлэг  /Хүрэл/

    Шилдэг тоглогч

    М.Эрдэнэбилэгт /Төв оффис/

    Шилдэг тоглогч

    Б.Батгэрэл /ЭКО/ телевиз

    Алсын зайн шидэлтийн аварга:

    Э.Цэрэнпунцаг /”Гэгээнтэн Энтертайнмент”/

    Б.Чанцалдулам  / “Гранд Мед”/

    Багийн ур чадварын тэмцээн

    Барилга үйлдвэрлэлийн алба-2 тэргүүллээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй