ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ”Voice Mongolia” шоуны оролцогч Ц.Энгүүн уучлал гуйлаа

    "Voice Mongolia" шоуны оролцогч Ц.Энгүүн аавтайгаа хамт гэрийнхээ цонхоор хийн буугаар буудаж байгаа бичлэгээ фэйсбүүк хуудастаа байршуулсан бөгөөд үүнийхээ төлөө цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсэн. 

    Энэ талаар Ц.Энгүүний аав цахим хуудсаар дамжуулан “Би ЭНГҮҮН-ийн аав байна. Монгол кинонд тулааны найруулагч хийдэг. Энэ буу бол зөвхөн кино зураг авалтад зориулсан ямар ч аюулгүй. Зөвхөн чанга дуу гаргадаг, хошуу нь битүү, харагдахын хувьд хонгио үсэрдэг буу. Энэ бууг гэртээ авч ирж охиндоо сонирхуулсан нь аав хүний хувьд маш том алдаа байлаа. Та бүхнээс уучлал хүсье. Энэ бичлэгийг урлагт хайртай, дуулах дуртай охины маань эсрэг битгий ашиглаарай гэж та бүхнээс гуйж байна” гэж бичжээ. 

    Энгүүний хувьд HD монгол телевизээр шууд дамжиж үзэгч олонд хүрсэн “Voice Mongolia” шоуны шигшээ найман оролцогчийн нэгээр шалгарсан. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй