ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ЭЕШ-д 760-с дээш оноо авбал сая төгрөгөөр шагнана

    Өмнөговьчууд боловсролын салбарын үйл ажиллагааг чанаржуулах, багш сурагчдын мэдлэг мэдээлэл, амжилтыг ахиулах зорилгоор "Оюун хурд", "Англи хэлтэй-Өмнөговь", "Хүүхэд хөгжлийн түлхүүр" зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

    Багш сурагчдын амжилтыг ахиулахаар улсын чанартай олимпиад болон элсэлтийн ерөнхий шалгалтад аймагтаа хамгийн өндөр оноо авсан сурагч, бэлтгэсэн багшийг аймгийн Засаг даргын захирамжаар мөнгөн урамшуулал олгож эхэлжээ.

    2017 оны ЭЕШ-д 800 оноо авсан сурагчдыг 1,500,000 төгрөгөөр, 760-с дээш оноо авсан сурагчдыг 1,000,000 сая төгрөгөөр шагнасан байна. 2018 онд уг урамшууллын тогтолцоог үргэлжлүүлнэ. Ингэснээр багш, сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авч, хүссэн сургуульдаа элсэх, өмнөх амжилтуудаа бататгахад дэмжлэг болох гэнэ.

    Өмнөговь аймгийн багш сурагчид 2017 оны ЭЕШ-ийн нэгдсэн дүнгээр улсад дөрөвдүгээр байрт жагссан амжилтаа 2018 онд ахиулах зорилго тавьжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй