ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дараах автозамууд хаалттай байна

    Нийслэлд жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зам засварын ажил эхэлдэг. Үүнтэй холбоотойгоор Автозамын газраас Улаанбаатар хотын хэмжээнд барих зам засвар, шинэчлэлийн ажлуудын төлөвлөгөө гаргажээ. Үүний дагуу дараах замуудыг урт болон богино хугацаагаар хаахаар болжээ. 

    НЭГДҮГЭЭР ХОРООЛОЛ

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, нэгдүгээр хорооллын арын замаас Үйлдвэрчний эвлэлийн гудамж руу “Москва” хорооллын араар холбох замын ажил эхэлжээ. Энэ ажилтай холбоотойгоор ПК 00+950 с ПК 01+110-ын хооронд авто замын хөдөлгөөнийг хязгаарласан байна.

    Тавдугаар сарын 2-ноос эхэлсэн хөдөлгөөний хязгаарлалт ирэх зургаадугаар сарын нэгэн хүртэл үргэлжилнэ. Нэгдүгээр хорооллын арын замын хэсэг газар шороогоор байдаг тул түүнийг асфальт болгон сайжруулж буй. Иймээс хөдөлгөөн хязгаарласан дээрх хугацаанд бусад холбоос замыг сонгохыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас сануулж байна.

    “HOME PLAZA”

    Авто машины түгжрэлийг бууруулах, төмөр замтай огтлолцсон замын хөдөлгөөний ачааллыг багасгах зорилгоор өнгөрсөн сард Замын цагдаагийн орчимд гүүрэн гарц барих ажил эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Замын цагдаагийн урд уулзвараас “Home Plaza”-гийн хойд уулзвар хүртэлх  замыг хаасан юм.

    Тус газрын авто замын хөдөлгөөнийг зохицуулахын тулд нийт долоон түр зам гаргасан байгаа тул түүгээр зорчих боломжтой аж. Гүүрэн гарц барих ажил 1.6 жилийн хугацаатай үргэлжилнэ. Уг ажлыг зургаан хэсэгт  хуваасан бөгөөд эхний хэсэгт төмөр замын 406 дугаар гарам дээгүүр зорчих 470 метр урттай, 16.5 метр өргөнтэй, 4 эгнээ гүүр барих ажлыг эхлүүлсэн юм.

    “УРГАХ НАРАН” ХОРООЛОЛ ЧИГЛЭЛИЙН ЗАМЫГ ХААСАН

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Ургах наран” хорооллоос Хонхор чиглэлийн авто зам дагуу Бумбат, Цэцээ гүний ам руу салдаг уулзварын баруун талын зорчих хэсгийн ус зайлуулах хоолой эвдэрсэн байна. Үүнээс болж авто зам ч эвдрэн аюултай болжээ. Иймээс тавдугаар сарын 5-наас тус хэсгийн замыг түр хугацаанд хааж, засварын ажлыг эхлүүлсэн байна. Ингэхдээ түр зам гаргасан байгаа тул түүнийг сонгон хөдөлгөөнд оролцох боломжтойг Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ. 

    ЯАРМАГИЙН ОРЧМЫН АВТО ЗАМЫГ ХААЛАА

    Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн хүрээнд Яармагийн гүүрний хойд уулзвараас Ажилчны гудамж чиглэлийн 250 метр газарт барилга угсралтын ажил хийхтэй холбогдуулан зам хаахаар болжээ.

    Тодруулбал, тавдугаар сарын 9-ний 22:00 цагаас эхлэн зам хаах аж. Авто замыг ирэх есдүгээр сарын 3-ныг дуустал хаах шаардлагатай болжээ. Иймээс тухайн замаар зорчдог жолооч нар өөр зам сонгон хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй