ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Парк Вью” хотхон “Шилдэг орон сууц”-аар шалгарлаа

    Барилгын салбарын хамгийн олон оролцогч, хамгийн олон үзэгчтэй, “BARILGA EXPO 2018” олон улсын үзэсгэлэн гурван өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж Шилдэг аж ахуйн нэгж, шилдэг орон сууц, бүтээгдэхүүнийг шалгарууллаа.

    Тус үзэсгэлэнд "Жигүүр Гранд Групп", "NCD group", “Улаанбаатар Пропертиз” ХХК тэргүүтэй 100 гаруй компаниуд оролцож хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, бүтээгдэхүүнүүдээ олон нийтэд танилцуулснаас“Жигүүр Гранд Групп”-ийн хэрэгжүүлж буй " Parkview Residence " хотхон “Шилдэг орон сууц”-аар шалгарчээ.

    “Parkview Residence” хотхон нь 560 айлын орон сууц бөгөөд авто зогсоол, сургууль цэцэрлэг, худалдаа үйлчилгээний нэгдсэн төвлөрөл эрүүл аюулгүй орчныг бүрэн цогцлоосноороо онцлог юм. Тухайлбал, оршин суугчдын хэрэгцээнд бүрэн нийцүүлсэн “Парк Од” үйлчилгээний төв, оффис барилгын цогцолбор, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү шууд холбох битүү, шилэн гүүрэн гарц байгуулахаар “Жигүүр Гранд Групп”-ийн ажилчид ажиллаж байна.

    Тус групп нь 29 жилийн хугацаанд Монгол Улсын барилгын салбарт 8000 гаруй боловсон хүчинг бэлтгэн туршлагажуулж, нийт 3000 гаруй айлын орон сууцууд барьж ашиглалтад оруулснаас 100 хувь захиалагдсан амжилт үзүүлсэн түүхтэй юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй