ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Маргааш БҮХ НИЙТИЙН их цэвэрлэгээтэй

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2018 оны дөрөвдүгээр сарын 21-нд “Их хотын их цэвэрлэгээний 90 минут” уриатайгаар бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах гэж байна.

    Бүх нийтийн их цэвэрлэгээний нээлт 10:30 цагт Сүхбаатарын талбайд болох бөгөөд 11:00-12:30 минутын хооронд нийслэлийн хэмжээнд өрнөх юм. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн харьяа газар, агентлагийн бүх ажилтан албан хаагч, ЕБС-ын Эко клубын сурагчид, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн ажилтан, албан хаагчид болон үйл ажиллагааг сурталчилахаар автомашины болон мото спорт, ууланд авирагчдын клубууд оролцоно.

    Цэвэрлэгээний ажил дараах 4 чиглэлээр зохион байгуулагдана.

    • Гудамж, зам талбай, голын ай сав газар, төмөр замын хамгаалалтын зурвас газрын хог хаягдлыг цэвэрлэх, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийг эрчимжүүлэх
    • Гудамж зам талбайн сандал, хогийн сав, хайс хашлага, гэрэлтүүлгийн шон, хөшөө, баримлыг угаах, засварлах
    • Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд байршуулсан өнгө үзэмжгүй хаяг, мэдээллийн байгууламжуудыг буулгах
    • Байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна фасад, хаяг, хаягийн байгууламжийн өнгө үзэмжийг сэргээж, угаах

    Их цэвэрлэгээний 90 минутыг 11:00 цагаас тоолж эхлэх ба энэ хугацаанд ААН, байгууллагуудыг үйл ажиллагаагаа түр зогсоож, хотоо цэвэрлэх ажилд нэгдэхийг уриалж байна. Мөн энэхүү 90 минутын хугацаанд замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг их гэрлээ асааж, 11:00 цагт дуут дохиогоо 3 удаа өгч их цэвэрлэгээнд нэгдэхийг уриаллаа.

    Эх сурвалж: Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй