ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Цасан шуурга шуурч, зарим зам давааг хаалаа

    Завхан аймгийн Засаг даргын захирамжаар өнөөдөр 11:00 цагаас эхлэн 24 цагийн хугацаатай автозамын хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болжээ. Өчигдөр шөнө тус аймгийн ихэнх нутгаар цас ихээр орж, цасан шуурга шуурснаас улсын болон орон нутгийн чанартай Загастай, Ганцын даваа хаагдсан байна. Тиймээс Улиастайгаас Тосонцэнгэл, Архангай, Говь-Алтай аймгийн чиглэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 13-ны 11:00 цаг хүртэл хязгаарлажээ. 

    Маргааш өдөр Архангай, Булганы нутаг, Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд, Өвөрхангайн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурах бол нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орж, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. Дөрөвдүгээр сарын 14-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Энэ сарын 13, 14-нд салхи говь, тал хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна.

    Энэ сарын 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. Дөрөвдүгээр сарын 14-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарах аж.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй