ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Нисэхийн замд осол гарч хоёр хүн амиа алджээ

    Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Нисэхийн замд өчигдөр хоёр автомашин автобустай мөргөлдсөн ослын улмаас хоёр хүн амиа алджээ.

    Тодруулбал, иргэн Ч-гийн эзэмшлийн “Пробокс” загварын автомашин, иргэн Б-гийн эзэмшлийн “Шевролет” загварын суудлын автомашин, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААҮГ-ын эзэмшлийн “Хьюндэй” загварын зорчигч тээврийн автобус хоорондоо мөргөлдөж автомашины төмөр хийцэд гурван хүн хавчуулагдсан байна.

    Ослын дуудлагыг дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 13:54 цагт Онцгой байдлын газар хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн зургаан албан хаагчид очиход, иргэн Б /41 настай, эрэгтэй/ хавчуулагдаж амиа алдсан байсныг гаргаж, цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Мөн иргэн Ч /58 настай, эрэгтэй/, А /58 настай, эмэгтэй/ нар хавчуулагдсан байсныг гаргаж НТТТ-ийн шуурхай бүлэгт хүлээлгэн өгсөн. Иргэн А ГССҮТ хүргэгдэх замдаа амиа алджээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй