ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хэрэв та гадаад паспорт захиалах бол...

    Энэ сарын 9-нөөс дүүргүүдийн улсын бүртгэлийн хэлтэс Гадаад паспортын үйлчилгээ үзүүлэхээр болсон. Ингэснээр иргэд 100 айлыг зорих шаардлагагүйгээс гадна ямар ч харьяалал харгалзахгүй аль ч төвд хандаж гадаад паспорт захиалах боломжтой болсон юм. Та бүхэн гадаад паспорт захиалахдаа дараах бичиг баримтыг бүрэн бүрдүүлж ирэх шаардлагатай.

    ГАДААД ПАСПОРТ ШИНЭЭР АВАХАД

    • Иргэний цахим үнэмлэх
    • Гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөх
    • Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3,5х4,5 хэмжээтэй 3 хувь цээж зураг
    • Төлбөр 32800₮, Яаралтайгаар авах тохиолдолд 10000 төгрөг нэмэгдэнэ / 
    • Хэрэв гоо сайхны мэс засал хийлгэсэн бол эмчийн магадлагаа

     ХҮҮХДЭД ГАДААД ПАСПОРТ АВАХАД 

    • Төрсний гэрчилгээ эх хувиар хуулбарын хамт
    • Эцэг, эх буюу асран хамгаалагчийн иргэний үнэмлэх, гадаад паспортын хуулбарын хамт
    • 5-аас дээш насны хүүхэд өөрийн биеэр заавал эцэг, эх буюу асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт ирэх
    • Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5 хэмжээтэй 3 хувь цээж зураг
    • Гадаад паспорт авах мэдүүлэг бөглөх 
    • Төлбөрийн хувьд том хүний гадаад паспорт авахтай ижил. 
    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй